Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 20 ортой сум дундын эмнэлэг ашиглалтанд орлоо. Нээлтийн үеэр Аймгийн Засаг дарга М.Оюунбат, ЭМГ-ын дарга С.Нарантуяа болон бусад албаны төлөөлөгчид оролцож, хүн эмнэлгийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, барилгын ерөнхий бүтэцтэй танилцлаа.
Дашрамд дурдахад Хишиг-Өндөр сумын хүн эмнэлэг нь 2002 оноос Сум дундын эмнэлгийн статустайгаар ажиллаж эхэлсэн ба хуучин эмнэлэг нь 1976 онд баригдсан байна. Аймгийн удирдлагууд, сумын удирдлагууд, эрүүл мэндийн газрын дарга бүх түвшиндээ анхаарч 20 ортой шинэ эмнэлгийн барилга барихаар болсон бөгөөд 2 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн байна. Энэхүү эмнэлэг нь 50-аад сая төгрөгийн төсвөөр боссон ба сум дундын эмнэлэг нь тойргийн сум буюу урд талын 7 сумын иргэдэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоогоор Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлэг нь 5 их эмчтэй, 40-өөд ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
No comments:
Post a Comment