"Хавдрын эсрэг хамтдаа - 2011" Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа


Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ой, Хавдар судлалын алба байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Аймгийн эрүүл мэндийн газар, ХААН банктай хамтран "Хавдрын эсрэг үндэсний аян -2011"-г 2011 оны 06 сарын 18-20 ны өдрүүдэд Булган аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэ аяны хүрээнд ХСҮТ-ийн 7 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар 2 өдрийн турш үзлэг хйисэн байна. Үзлэгт 1159 хүн хамрагдаж үзлэг шинжилгээ хийлгэлээ. Мөн "Хорт хавдрын орчин үеийн оношлогоо эмчилгээ" сэдвээр эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй ажил боллоо.


Хавдар судлалын үндэсний, ХААН банк, МҮОНРТ-ийн хамт олон болон хамтран зохион байгуудсан бүх албан байгууллагуудад талархал илэрхийлээд, ажиллагсдад нь ажлын амжилт хүсэн ерөөе.

САЙН ҮЙЛ БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment