Эрүүл мэндийн салбарын ахмадууд алдартнуудын чуулга уулзалт боллоо

Эрүүл  мэндийн  салбар  үүсч хөгжсний  90 жилийн ойн хүрээнд  “Эрүүл  мэндийн  салбарын ахмадууд, алдартнуудын чуулга уулзалт”-ыг 2001.06.20 нд анх удаа зохион байгуулагдав. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ариун үйлсээрээ манлайлан ажиллаж, эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах, эмчлэн  сэргийлэх үйл ажиллагаандаа арвин туршлага хуримтлуулан, залуу хойч үеэ халамжлан  хүмүүжүүлж  буй  ахмад  үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш нар алдар гавъяагаа дуурсган амжилт бүтээлээ дурсан  өнөөдөр ийнхүү чуулж, 90 жилийн ойн баярын түүхэн үйл ажиллагааг эхлүүлжбайгаагаараа энэ үйл явдал онцлог боллоо. Энэхүү чуулга уулзалтанд эрүүл  мэндийн салбарын ахмадууд алдартнуудыг төлөөлсөн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн бүхий л шатны байгууллагыг төлөөлж 200 ахмадууд, гавъяатууд оролцов.
Чуулга уулзалтыг Эрүүл мэндийн дэд сайд   Ж.Цолмон  нээж  үг  хэлсэн байна. Эрүүл  мэндийн  сайд,  Засгийн  газрын  гишүүн,  улсын их хурлын гишүүн С.Ламбаа Чуулганд  оролцогч  ахмад алдартнуудын   төлөөлөгчдөд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ахмадууд, алдартнуудын  төлөөлөгчдөөс  Эрүүлийг  хамгаалахын тэргүүний ажилтан цолоор Б.Одонхүү, Д.Минжүүр, С.Сэмжид нарыг мөн нийт оролцогчдыг Эрүүл мэндийн салбарын  90 жилийн ойн  хүндэт  тэмдэгээр  шагналаа.
Монгол  улсын гавъяат  эмч нарыг  төлөөлж,  Монгол  улсын  Хүний  гавъяат эмч  Э. Баатархүү, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтнуудыг  төлөөлж, Эрүүлийг  хамгаалахын гавъяат ажилтан Л.Жигжидсүрэн, Эрүүл мэндийн  салбарын эрдэмтэд,  багш  нарыг  төлөөлж,  Анагаах  ухааны доктор, профессор, Монгол улсын гавъяат багш Г.Батмөнх нар үг хэлж, зочид  төлөөлөгчдөд баяр хүргэв. Мөн Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Р.Дуламсүрэн, Монгол улсын хүний  гавъяат эмч Д.Сэмхээ, С.Пүрэвжав, Увс аймгийн ЭМГ-ын даргаар ажиллаж байсан Ш.Жийдээ, ахмад сувилагч нарыг  төлөөлж Хөвсгөл аймгийн ахмад сувилагч Д.Бурмаа  нар  дурсамжаа  ярьж,   ахмадууд,  алдартнуудтайгаа  сэтгэгдлээ хуваалцлаа.

Чуулга  уулзалтанд  оролцогчид “Эрүүл мэндийн салбар-90 жил” үзэсгэлэнг үзэж сонирхон, Баянгол гесторанд  хүндэтгэлийн  зоог  барьж,  дурсгалын  зургаа татууллаа. Эрүүл Мэндийн Яам, ЗГХА Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн  Эрүүл Мэндийн Газар, Геронтологийн төв  хамтран зохион  байгуулсан  “Эрүүл  мэндийн  салбарын ахмадууд, алдартнуудын чуулга уулзалт” амжилттай болж  өндөрлөв.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment