Булган аймгийн Эрүүл мэндийн газрын барилгын их засварын тендерт материал ирүүлсэн компаниудад гаргасан мэдэгдэл



Аймгийн Эрүүл Мэндийн Газраас зарласан “Эрүүл Мэндийн Газрын барилгын засвар”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Булган аймаг дахь ЦонхотХХК, Орхон аймгийн ЭПО ХХК болон ГСАБ ХХК-д  материалаа ирүүлсэн байна.
Эрүүл Мэндийн Газрын үнэлгээний хороо “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар журмуудыг үндэслэн ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийж дараахь дүгнэлтийг гаргасан байна. Үүнд: 

1.    “Цонхот” ХХК-ний ирүүлсэн тендер нь Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдод давуу эрхийн зөрүү тооцох аргачлал” журмын 3 /б/-д заасан заалтыг хангасанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн  28.7.4-д заасан заалт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг  «хамгийн сайн»   үнэлэгдсэн тендер гэж үзнэ”-ын шаардлагыг хангасан тул гэрээ байгуулах боломжтой болсон.

2.    ЭПО ХХК-ний ирүүлсэн тендер нь хийгдэх ажлын тоо хэмжээ болон төсвийн тооцооны задаргаа ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27.3-д заасанТендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэшаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулах боломжгүй болсон.

3.     “ГСАБ ХХК-ний ирүүлсэн тендер нь Тендерийн бичиг баримтын 2./д/.4-д заасан “ижил төстэй ажлын гүйцэтгэл нь 40,0 сая төгрөг байх” шаардлага, тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа нь дутуу тусгагдсан зэргээс шалтгаалан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27.3-д заасанТендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэшаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулах боломжгүй болсон.




Print Friendly and PDF

No comments:

Post a Comment