ХДХВ/ДОХ-ын асуудлаарх “Хүн бүр оролцъё”
Үндэсний 5-р чуулган 2011 оны 5 сарын 30-31-ний өдрүүдэд Чингис зочид
буудлын хурлын танхимд болов.Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд,
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооны дарга
С.Ламбаа, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин
төлөөлөгч Сезин Синаноглу нар үг хэлэв.
“Монгол улс дахь ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын оролцоо, цаашид анхаарах асуудал” илтгэлийг
Эрүүл мэндийн сайд, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах
Үндэсний хорооны дарга С.Ламбаа, “Дэлхийн болон бүсийн хэмжээнд
ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх талаар баримталж байгаа бодлого, дэвшүүлж
буй зорилт” илтгэлийг Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын суурин төлөөлөгч, НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын нэгдсэн багийн дарга
Др.Виват тавилаа. Чуулганд эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн болон
иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл 200 гаруй хүн
оролцож бусад олон чухал илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Мөн 3 хэсгийн
салбар хуралдаан “ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тусламж үйлчилгээ”, “ХДХВ/ДОХ,
БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаа”, “ХДХВ/ДОХ-той холбоотой хүний эрхийг
хамгаалах, ялгаварлан гадуурхалт гутаан доромжлолыг арилгах” асуудлаар
болов. Энэ чуулган 6-р сарын 8-10 ны өдрүүдэд дэлхийн улс орнуудын
удирдагчид болон эрүүл мэндийн сайд нар оролцсон НҮБ-ын Ерөнхий
Ассамлейн ХДХВ, ДОХ-ын асуудлаарх Дээд хэмжээний Чуулганы өмнө болж
байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
No comments:
Post a Comment