Ахмад тамирчин А.Морхо олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монгол улсын Биеийн тамир спортын хорооноос "Нийгмийн эрүүл мэнд -Нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулсан Олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2011 оны 06 сарын 04-ны өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд ОХУ, Япон, Хятад, Энэтхэг, Герман, Солонгос зэрэг 16 орны 400 гаруй тамирчин оролцож 1500, 5 000, 21 000, 42 000 м -ийн дөрвөн зайн төрөлд өрсөлдсөн байна.


Уг тэмцээнд Булган аймгийг төлөөлөн ахмад эмч А.Морхо оролцож Ахмад тамирчдын 5 000 м-ийн зайд амжилттай оролцож IV-ээр байранд шалгаран Хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнуулсан байна.  Ахмад эмч А.Морхо нь Булган аймгийн эрүүл мэндийн салбарт 46 жил ажилласан бидний бахархал болсон ахмад эмч бөгөөд өдгөө 83 насны босгыг алхаад байна.

А.Морхо эмч болон түүний гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment