ММСС-ГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСЛИЙН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах төслийн чиглэл:
Цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд хамт олон, иргэд, олон нийтийн бүлгүүдийн дунд эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, амьдрах эрүүл орчинг бүрдүүлэх, тэдний мэдлэг, хандлага, дадалд нөлөөлөх замаар эрсдэлийг бууруулахуйц үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэн, тогтвортой байдлыг хангахад олон нийтийг идэвхижүүлэн, хувь хүн, хамт олон, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байвал зохино.
ТӨСӨЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах төслийн чиглэл:
Цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд хамт олон, иргэд, олон нийтийн бүлгүүдийн дунд эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, амьдрах эрүүл орчинг бүрдүүлэх, тэдний мэдлэг, хандлага, дадалд нөлөөлөх замаар эрсдэлийг бууруулахуйц үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэн, тогтвортой байдлыг хангахад олон нийтийг идэвхижүүлэн, хувь хүн, хамт олон, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байвал зохино.
Тэтгэлгийн хөтөлбөрийн хамрах хүрээ:
Тэтгэлэгт хөтөлбөрт халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар мэдлэг хандлага, дадлыг сайжруулж, эрүүл мэндийг дэмжигч орчин (ажлын байр, сургууль, эмнэлэг, амьдрах орчин) бий болгох, олон нийтийг идэвхижүүлэх, эрүүл сонголтыг бий болгох, орон нутгийн засаг захиргааны байгууллага болон хувь хүн, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгууллага, хамт олон, олон нийт хамрагдах боломжтой.
Төсөл хэрэгжүүлсэнээр хүрэх үр дүн
ХБӨОГ-ийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хувь хүн, олон нийт, иргэдийн мэдлэг боловсрол дээшилж, өөрийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх мэдлэгтэй болох; ХБӨОГ-ээс сэргийлэх, тэдгээрийг эрт үед нь илрүүлж бүрэн эмчлүүлэхийн төлөө ажилладаг болох; хоол хүнснээс эхлэн өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнддээ анхаарсан хариуцлагатай сонголт хийдэг болох, сонголт хийх нөхцлийг нь бүрдүүлэх; олон нийтэд чиглэсэн кампанит ажлуудыг зохион байгуулах; эрүүл мэндийн талаар мэдээллийн хүртээмж сайжирч эрүүл амьдрах орчны тоо нэмэгдсэн байх; аль ч байгууллага, олон нийт, хувь хүн эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болсон байхаар төлөвлөж байна.
Төсөлд тавигдах шаардлага:
1. Ерөнхий шаардлага
• ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагаа, зорилго, зорилтын хүрээнд төслийг хэрэгжүүлэх
• Төсөл нь өргөдлийн маягтад тавигдсан шаардлагуудыг хангасан байх
• ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс авсан өмнөх төслөө бүрэн хэрэгжүүлж дууссан байх
• Санал болгож буй үйл ажиллагаа нь цогц бөгөөд тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг хангасан байх (үнэлгээ хийх, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, үнэлэх г.м.)
• Төсөл нь аливаа асуудлуудыг шийдвэрлэх иж бүрэн арга, аргачлалтай байх
• Санал болгож буй үйл ажиллагаа нь эрсдэлт хүмүүс болон нийт хүн амд чиглэгдсэн байх
• Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлж буй байгууллагуудыг төсөл бичиж оролцохыг хөхиүлэн дэмжинэ.
Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Төслийн төрөл, үйл ажиллагаанаас хамааран 1,000-20,000 америк долларын тэтгэлэг олгоно. Төслийг 1-1,5 жилд багтаан гүйцэтгэхээр байвал зохино.
Төслийн санал ирүүлэх:
• Төслийг www.mca.mn, www.moh.mn, www.ncdi.mn сайтуудад тавигдсан өргөдлийн маягтын дагуу монгол, англи хэлээр бичиж ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд монголоос англи хэл рүү хөрвүүлэхийг хүсч болно.
• Төсөл, түүний дагалдах материалуудыг нэг дугтуйд хийж, багц болгон, холбоо барих хаяг, утас, и-мэйлийн хаягийг тодорхой бичиж ирүүлнэ. Хэрэв олон төсөл ирүүлж байгаа бол төсөл тус бүрийг нэг багц болгосон байвал зохино.
• Төслийн эх хувийг дагалдах баримт бичиг болон таван хувь хуулбарын хамт, (дагалдах бичиг баримтгүй), нэг электрон хувийг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
Тэтгэлгийн хөтөлбөр,
EPOS Health Management-ийн Төлөөлөгчийн газар
“Тэнгэрийн цаг” төв, А Корпусын 2 дугаар давхар
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Утас: 317601, И-мэйл: 4-grants@ncdi-epos.mn
Тэтгэлгийн хөтөлбөрийн гарын авлага, төслийн өргөдөл гаргах зааварчилгаа, өргөдлийн маягтыг ММСС-гийн www.mca.mn вэб хуудаснаас авна уу.
Төслийн уралдаанд оролцохыг сонирхогч байгууллага, хүмүүст өгөх мэдээлэл, зөвлөгөөг 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагт ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийн www.mca.mn болон www.ncdi.mn хаягуудаас авна уу.
No comments:
Post a Comment