Өдөр өдрийн нар олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ

Эрүүл мэндийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойд зориулан бүтээсэн МҮОНТ-ийн дэлгэцийн олон ангит "Өдөр өдрийн нар" кино өнөөдрөөс  үзэгчдийн хүртээл болох гэж байна. Даваагаас баасан гариг хүртэл үдэш бүр хоёр ангиар МҮОНРТ-ээр хүрэх юм байна. Эмнэлгийн ажилчдын хүнд хүчир хөдөлмөрийн тухай өгүүлэх эл киноны зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, зохиолч М.Эрдэнэбат нар бичсэн бол найруулагчаар Г.Энхтөр ажиллажээ.
Харин киноны гол дүр болох сувилагч бүсгүйд "Үл таних эмэгтэй", "Эзэнгүй бөгж", "МИ-15", Төрийн дайсан" кинонд тоглосон, жүжигчин О.Долгор тоглож байгаа юм. Олны танил жүжигчдээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар уг кинонд тогложээ. Кино зохиолыг бичихдээ дөрвөн том эмнэлгийн 60 гаруй хүнтэй уулзаж, судалгаа хийсэн байна. Мөн тус киноны зураг авалт нийслэл дэх томоохон эмнэлэгүүд болон Дорноговь, Төв аймгийн эмнэлэгүүдэд болон Сөүлд хийгдсэн юм.

“Өдөр өдрийн нар” олон ангит киноны  үйл явдал сувилагчийн сургуулийг төгсөж байгаа эмэгтэйн амьдрал дээр тулгуурлаж өрнөх гэнэ. Гэхдээ 60 ангит кино гэдэг багтаамж ихтэй учраас жижиг, том нийлсэн 100-гаад дүр гарах ажээ. Эмчийн дүр гэдэг энгийн амьдралд бүтээж болох дүрээс их өөр мэргэжлийн, нарийн зүйл үзүүлэх учраас заавал мэргэжлийн жүжигчид шаарджээ. Кино багийнхан үзэгчид энэ киног үзээд дуусахад, эмч нарын жаргал, зовлонг олон янзын дүрээр дамжуулан ойлгоно хэмээн онцолж байна.

Та бүхэндээ өдөр өдрийн нар киноны треилэрийг хүргэж байна.


Г.Даша

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment