ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл Эрүүл Мэндийн Яамтай хамтран “Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” сэдэвт Үндэсний анхдугаар чуулганы урьдал хурлыг 2011 оны 9 дүгээр сарын 7-нд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд, чуулганыг 2011 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдлаа.
Тус чуулганд Эрүүл Мэндийн Дэд сайд Ж.Цолмон,
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жонатан
Эдлтон, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал
С.Баярбаатар, Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 300 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүд, бусад салбарын төлөөлөгчид болон дотоод, гадаадын судлаачид оролцсон бөгөөд Булган аймгаас НХХ-ийн дарга Буянжаргал, ЭМГ-ын дарга С.Нарантуяа, Хутаг-Өндөр сум дундын эрхлэгч эмч Баттулга, ЭМГ-ын мэргэжилтэн Н.Алтайбаатар оролцлоо.
Чуулганаар
халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах талаар дэлхийн
нийтийн чиг хандлага, стратеги, бодлого, түүний хэрэгжилт, манай орны
онцлог, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Халдварт
бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хянах,
сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар
хийгдсэн судалгаа шинжилгээ, тэргүүн туршлагыг хэлэлцэж, үр дүнтэй чууллаа.
Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Тэтгэлгийн хөтөлбөрийн 3-р ээлжийн
уралдааны сонгон шалгаруулалтаар эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх
чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн
байгууллагуудаас ирүүлсэн 50 гаруй төслийг хэрэгжүүлэхэд нийт 900.000
орчим ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна
No comments:
Post a Comment