Илvvдэл жин бол анхаарах ёстой асуудлын
нэг яах аргагvй мєн. Дэлхий нийтийн ємнє тулгараад буй ноцтой
асуудлуудад цємийн зэвсгийн аюул, терроризм, усны гачигдал, ДОХ болон
хvн амын нягтаршил орж байна. Гэвч хvмvvс хэт таргалалт ч тулгамдсан
асуудал болоод байгааг тэр бvр мэдэхгvй байгаа юм. Энэ хэр ноцтой
асуудал вэ. Дэлхийн эрvvл мэндийн байгууллага хэт таргалалтыг эрvvл
мэндэд учраад буй аюул заналхийлэлд тооцох болжээ.
Барбадос, Египет, Мальт, Мексик, Ємнєд
Африк, Турк, АНУ-д 30-аас дээш насны эмэгтэйчvvдийн 75-аас илvv хувь,
Аргентин, Герман, Кувейт, Шинэ Зеланд, Самоа, Их Британийн эрчvvдийн 75
хувь нь хэт таргалалтай байгаа судалгаа гарчээ. Мєн Энэтхэг, Хятад,
Япон, Орос оронд ч хэт таргалалтын vзvvлэлтээр энэ жагсаалтад оржээ.
Хvмvvс пицца, хачиртай талх зэрэг тvргэн хоол их хэрэглэж байгаа учраас тэр гэнэ. Мєн 25 -аас доош насны 1.1 тэрбум хvн биеийн хvч шаарддаггvй ажил эрхэлж байна. Мєн чихрийн шижин євчинд шаналж байгаа 35 сая хvний тoo 25 жилийн дараа хоёр дахин єснє гэж ДЭМБ тооцоолжээ. Хэт таргалалтын єндєр vзvvлэлт зєвхєн барууны, єндєр хєгжилтэй орнуудын асуудал байхаа больж, хєгжиж буй болон, буурай хєгжилтэй орнуудад ч гэрлийн хурдаар єсч байна. Одоо дэлхий дээр нэг триллион хvн хэт таргалалттай байна.
Хvмvvс пицца, хачиртай талх зэрэг тvргэн хоол их хэрэглэж байгаа учраас тэр гэнэ. Мєн 25 -аас доош насны 1.1 тэрбум хvн биеийн хvч шаарддаггvй ажил эрхэлж байна. Мєн чихрийн шижин євчинд шаналж байгаа 35 сая хvний тoo 25 жилийн дараа хоёр дахин єснє гэж ДЭМБ тооцоолжээ. Хэт таргалалтын єндєр vзvvлэлт зєвхєн барууны, єндєр хєгжилтэй орнуудын асуудал байхаа больж, хєгжиж буй болон, буурай хєгжилтэй орнуудад ч гэрлийн хурдаар єсч байна. Одоо дэлхий дээр нэг триллион хvн хэт таргалалттай байна.
Энэ тоо ирэх арав хvрэхгvй жилд 1.5
тэрбум болж єсєх гэнэ. Манай оронд хэт таргалалтын vзvvлэлт єндєр биш
боловч маш олон хvн илvvдэл жингээсээ болж шаналж байна. Vvнийг эмч нар
монголчууд уламжлалт хооллох дэг жаяг, соёлоо гээж, ажил амралтаа
зохицуулж чадахгvй байгаагаар тайлбарлаж буй. Улсын Клиникийн нэгдvгээр
эмнэлгийн дотоод шvvрлийн булчирхайн эмч Л.Бодьцэцэгтэй хэт таргалалтын
талаар ярилцлаа.
-Хэт таргалалт євчин мєн vv ?
- Мєн байлгvй яахав. Энэ бол бодисын
солилцооны хам шинж євчин. Хvний биеийн жингийн индекс гэж байдаг. Эрvvл
хvнийх 18.5-24.9 байдаг. Хvний жин хэвийн хэмжээндээ байгаа эсэхийг энэ
индексээр тодорхойлдог юм. Vvнээс илvv эсвэл дутуу байвал эрvvл биш
гэсэн vг.
-Илvvдэл жин vvсэх гол шалтгаан нь юу юм бэ?
-Буруу хооллолт, хєдєлгєєний хомсдол
олон зvйлээс шалтгаалдаг. Манайхан цєєхєн тєрлийн хvнсний бvтээгдэхvvн
хэрэглэж байгаа мєртлєє архи тамхины хэрэглээ нь их байна. Сvv цагаан
идээгээ хэрэглэхээ больсон. Vvнтэй шууд холбоотой.
-Илvvдэл жингээ хасах талаар юу зєвлєдєг вэ. Сард дээд тал нь хэдэн килограмм турж болох вэ?
- Амьдралын хэв маягаа єєрчил, спортоор
хичээллэ гэж хэлдэг. Дээр нь зєв хооллох хэрэгтэй. Сард хоёр кг-аар турж
чадвал хэвийн гэж vздэг.
-Илvvдэл жинтэй хvмvvс
турахын тулд єєхєє соруулж, тураах эм уух, зvv тавих гээд олон арга
хэрэглэж байна. Vvнийг дагаад тураах бизнес хєгжсєн. Хамгийн vр дvнтэй
нь юу юм бэ?
-Хvмvvс хамгийн тvргэн хугацаанд турахыг
хvсдэг. Хамгийн тvргэнээр баяжихыг хvсч байна. Гэвч хvн эрvvлээр турах
ёстой. Би эмч хvний хувьд эм ууж турахыг хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй.
Эм бол хор шvv дээ. Гэнэн итгэмтгий
хvмvvсийг хуурч тураах эм, цай гэж бизнес хийж, эрvvл мэндээр нь тоглож
байгааг зогсоох хэрэгтэй. Бєхчvvд, тамирчид жин хасах гэж ямар их хvч,
цаг зарцуулдаг билээ. Зvгээр сууж байгаад эм уугаад турна гэдэг бол
бvдvvлэг ойлголт. Илvvдэл жин нь эрvvл мэнд, амь насанд нь хvрсэн
тохиолдолд л эм ууж, мэс засал хийх арга хэрэглэдэг.
Таргалалт хөхний хорт хавдар үүсгэдэг
Оксфордын их сургуулийн эрдэмтэд
цэвэрших үедээ яваа 6300 эмэгтэй дээр судалгаа явуулжээ. Эмэгтэйчүүдийн
жингийн индекс буюу биеийн жинг биеийн өндрийн квадрат зэрэгт хуваагаад
гарсан тоо 30 нэгжээс их байвал хөхний хорт хавдартай болох эрсдэл үлэмж
нэмэгддэг байна.
Үүний сацуу судалгаанаас үзвэл, өдөр бүр
300 граммаас их дарс уудаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай болгох
гормоны хэмжээ 18 хувиар ихэсдэг ажээ. Тэрчлэн өдөр бүр 15, түүнээс олон
тамхи татдаг эмэгтэйчүүдийн гормоны хэмжээ ч мөн адил хэмжээгээр
ихэсдэг болох нь тогтоогдсон байна.
Биеийн жингийн индекс (БЖИ)
body mass index (BMI)
Биеийн жингийн индекс ба Кветелетийн
индекс гэдэг нь хүний биед байвал зохих ёстой жинг тухайн хүний өндөр ба
жингээр нь тооцоолж гаргасан утга. Энэ нь өөхлөлтийн хувийг тодорхойлж
чадахгүй, харин эрүүл хүнд байвал зохистой жинг илэрхийлдэг.
БЖИ хэвийн жинтэй гэсэн утгандаа
байвал та биедээ тохирсон зохистой жинтэй байна хэмээн ойлгож болно.
Гэтэл БЖИ 25 ба түүнээс дээш байвал байх ёстой жингээсээ илүү хэмжээний
жинг агуулсан тул дараах өвчин тусах эрсдэл хэвийн жинтэй хүнээс төдий
хэмжээгээр илүү байдаг.
Үүнд:
- Зүрх судасны эмгэг
- Цусны даралт ихсэх
- Нойрны бүтэлт
- 2 хэлбэрийн чихрийн шижин - Таргалалттай хvмvvсийн 80% нь чихрийн шижингээр өвчлөх магадлалтай байдаг.
- Венийн өргөсөл г.м өвчнүүд тусах эрсдэлт өндөртэй.
Өндрийг хэмжихдээ та хөл нvцгэн тэгш
зогссон байх шаардлагтай. Хэрвээ зєв зогссон бол таны өсгий, өгзөг,
далны төвгөр хэсэг болон дагзны төвгөр хэсэг хана буюу өндөр хэмжигчтэй
шvргэлцсэн байна. Харин биеийн жинг ходоод хоосон болон хэт дvvрэн биш
vед аль болох хөнгөн хувцастай гарт байгаа бөгж цаг болон ээмэгийг авч
зөв хэмжээрэй.
Эх сурвалж: emneleg.mn
No comments:
Post a Comment