Булган аймгийн эрүүл мэндийн салбарын "Ахмадын сургаал алт" чуулга уулзалт боллоо


Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад ажилчид 2011 оны 10-р сарын 05-06-ны өдрүүдэд Булган хотод чууллаа. Чуулга уулзалтаар эрүүл мэндийн салбараас төрөн гарсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж байсан эрхэм ахмадуудаа салбарын шагнал, хүндэт тэмдгийг гардуулж тэдний үнэтэй сургаалыг сонсож үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахаар болсон байна.

Булган сумын Хөгжимт жүжгийн театрт ёслол төгөлдөр эхэлсэн баярын хуралд Аймгийн удирдлагууд болон Аймгийн Эрүүлийг хамгаалах газар болон Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан үе үеийн шилдэг удирдлага болох Дэмчигбал, Б.Баасандорж, Ж.Хишигсүрэн, Б.Мягсар, тухайн салбараас төрөн гарсан хүний гавьяат эмч Д.Лхагвасүрэн, Ж.Хишигсүрэн зэрэг олон ахмадууд хүндэтгэн ирсэн нь үйл ажиллагааг улам чимж байлаа. Үйл ажиллагаанд Булган аймгийн 16 сумын ахмад ажилтны төлөөлөл болон хот хөдөөгөөс ирсэн нийт 170 ахмад оролцлоо.



 Чуулганы хөтөлбөрийн дагуу эхний өдөр Баярын хурлын үйл ажиллагаагаар эхэлж, ахмадуудад зориулсан концертоор үргэлжилж, оройн хүлээн авалтаар дууссан байна. Хоёрдахь өдөр нь хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчдийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлснээр үйл ажиллагаа өндөрлөлөө.  Ахмад сургаал алт чуулганаар ахмадуудынхаа үнэт сургаалыг сонсохын дээр тэдний нийгмийн асуудал анхаарал хандуулж Аймгийн нэгдсэн эмнэлэгт оочир харгалзахгүй үйлчлүүлэх эрхийн үнэмлэх олгосон нь тэдний сэтгэлд хүрсэн чухал ажил болсон байна.
Чуулга уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэн хамтран ажилласан , УИХ гишүүн Ц.Цэнгэл, "Ар монгол Трэйвил" ХХК-ийн захирал Батжаргал, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, "МонПолимет" ХХК-ны захирал Гарамжав болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ахмадын хорооны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэн, цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.


Бусдын төлөө хйисэн 
Буянтай үйлс тань
Буцаад танд нас нэмж 
Буян арвижах болтугай

Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment