Олон улсын стандартчиллын байгууллагаас жил бүрийн 10-р сарын 14-ныг дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг.
Анх 1946 оны энэ өдөр дэлхийн 25 орноос Лондон хотноо хуран цугласан
төлөөлөгчид "Үйлдвэрлэлийн стандартыг олон улсын түвшинд нэгтэж
зохицуулах үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор олон улсын нэгэн шинэ
байгууллагыг байгуулах" шийдвэр гаргаснаар энэ өдрийг тэмдэглэх болжээ.
Стандартын өдрийг олон улсын стандартын байгуулга 1969 оноос хойш 41 дэх удаагаа зохион байгуулж байгаа бол манай улс 1997 оноос хойш 13 дахь жилдээ тэмдэглэж иржээ. Харин энэ удаагийн дэлхийн стандартын өдрийг олон улсын стандартын байгуулгаас "Стандартыг хүн бүрт хүртээмжтэй болгох нь" гэсэн уриан дор тэмдэглэхээр удирдамж гаргасан байна. Булган аймгийн стандарт хэмжилзүйн хэлтэс Дэлхийн стандартын өдрийг угтуулан Аялах дэвтэрийг аялуулж байгаа бөгөөд 2011 оны 10 сарын 11-18-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газарт байх юм.
No comments:
Post a Comment