Манай улсад 1994-2004 онд НҮБ-ын
Хүүхдийн Сангийн санхүүжилтээр 17 аймгийн 285 суманд, 2010 онд НҮБ-ын
Хүн Амын Сангийн санхүүжилтээр Төв аймгийн 26 суманд Эмийн эргэлтийн сан
/ЭЭС/ байгуулагдан ажилласан юм. ЭЭС нь тухайн үед хөдөөгийн хүн амыг
зайлшгүй шаардлагатай эмээр хангах, сум, багийн түвшинд эрүүл мэндийн
анхны тусламж, үйлчилгээг тогтвортой, хүртээмжтэй хүргэхэд чухал үүрэг
гүйцэтгэсэн бөгөөд өнөөгийн байдлаар манай улсын 311 суманд (Дархан-Уул,
Орхон, Говь-сүмбэр аймгийн сумдаас бусад) үйл ажиллагаагаа явуулж
байна.
ЭЭС-ийн ажиллах журмыг Монгол улсын
Эрүүл мэндийн сайдын 2006 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 53 тоот
тушаалаар баталж, эдгээр ЭЭС-ийн үйл ажиллагааг зохицуулж ирсэн юм.
Сумдын ЭЭС нь тухайн орон нутгийн Эрүүл
мэндийн газрын мэргэжлийн удирдлага, сумын ЭЭС-ийн зөвлөлийн үйл
ажиллагаа, эмийн санчийн идэвхи санаачлага, сумын хүн ам, алслагдсан
байдал зэргээс хамааран харилцан адилгүй ажиллаж байгаа юм. Өнгөрсөн
хугацаанд ЭЭС-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн удирдлага дутагдалтай,
санхүүгийн хяналт хангалтгүй, эмийн санчдын нийгмийн асуудал
шийдэгдээгүй зэрэг доголдол гарч байв. Энэ нөхцөл байдлаас үүдэн Эм,
эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс бүх аймгийн ЭМГ-уудаас сумдын ЭЭС-ийн үйл
ажиллагаа, санхүүгийн тайлангийн талаар судалгаа авч, нэгтгэн дүгнэж,
зарим сумын ЭЭС-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, бүх аймгийн
төлөөллийг оролцуулан уулзалт хийж тэдний санал бодлыг сонссоны үндсэн
дээр ЭЭС-ийн ажиллах журмын төслийг боловсруулан батлууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр
сарын 16-ны өдрийн 297 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Эмийн
эргэлтийн сангийн ажиллах журам”-ыг ЭНД дарж үзнэ үү.
No comments:
Post a Comment