“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл,
гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын Иргэдийн өргөдөл, гомдлыг
шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 67 дугаар тогтоол, 08 тоот
албан даалгаварыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдээс амаар, бичгээр болон цахим сүлжээ,
утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд
шуурхай шийдвэрлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд тавих дотоодын хяналтыг
сайжруулан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
ЭМГ-т 2011 оны 11 дугаар сарын 25-ны байдлаар
бичгээр 74 өргөдөл, санал ирсэн байна.
Ирсэн өргөдөл,
санал гомдлын 68 буюу 91,8%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж шийдвэрлэх
хугацаа болоогүй 2, шийдвэрлээгүй 4 өргөдөл байна.
Өргөдлийг агуулгаар нь ангилж үзвэл:
1.
Мөнгөн тусламж, дэмжлэг
зээл хүссэн 11/ 14,8%/
2.
Эмчийн ёс зүй, эмнэлгийн
тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол санал 6/8,1%/
3.
Чөлөө
олгохыг хүссэн 23 / 31,0%/
4.
Орон
сууцны квотод орохыг хүссэн 17/22,9%/
5.
Бусад /ажилд орох, өндөр настнаар бүртгүүлэх, шагнуулахыг
хүссэн, мэргэжил дээшлүүлэх гэх мэт/ 17/23,2%/
эзэлж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР.
No comments:
Post a Comment