ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ


          ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
/2011 оны эхний 10 сарын байдлаар/

           НЭГ.  ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД

1.    2011 оны эхний 10 сарын байдлаар 820 эх төрж  820  амьд хүүхэд мэндэлж, нийт төрсөн хүүхдийн 54.6% нь эрэгтэй, 45.4% нь эмэгтэй хүүхэд байна.Төрөлт    өнгөрсөн оны мөн үеэс 21  төрөлтөөр буюу 2,7  хувиар буурсан байна.
2.    Амьд төрсөн 741 хүүхдийн 26 нь буюу 3.5% нь  2500 гр-аас доош жинтэй төрсөн байна. Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн хувь 99,5 байна.
3.    Төрөлт Баян-агт /3/ 12,5%, Баяннуур /3/ 25%, Бугат /2/33,3%, Бүрэгхангай /5/ 35,7%, Дашинчилэн /2/ 22,2%,  Орхон /3/ 100%,  Рашаант /17/ 41,5%,  Сайхан /1/ 4,2%, Сэлэнгэ /4/ 28,6%,  Хангал /2/ 40%,  Хутаг-өндөр /5/  10.6%, Хялганат /1/ 6.2%-иар тус тус  буурсан байна.
4.    Төрөлт Гурванбулаг /7/ 100%,  Могод /1/ 14,3%, Тэшиг /13/ 68,4%, Хишиг-Өндөр /6/ 28,6%, Нэгдсэн эмнэлэг  /16/ 2,9%-иар  тус тус нэмэгдсэн байна.
5.    2011 оны эхний 10 сарын байдлаар амьгүй төрөлт Сайхан суманд 1, Тэшиг суманд 1, НЭ-т  6 нийт 8 бүртгэгдсэн нь  нийт төрөлтийн 0.9 хувийг  эзэлж байна.
6.    Гэрийн төрөлт 2010 оны мөн үед 3 гарч байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар Булган суманд 1 гэрийн төрөлт гарсан  байна.  
7.    Эхний 10 сард перинаталь эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж , өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор нэмэгдэж, перинаталь эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөнд 18,3 байна. Перинаталь эндэгдэл НЭ-т 8, Гурванбулаг суманд 3, Сайхан суманд 1, Тэшиг суманд  2, Хишиг-өндөр суманд 1  тохиолдол бүртгэгдсэн байна.
8.    2011 оны эхний 10 сард 1398 жирэмсэн эмэгтэйг шинээр хяналтанд авсан нь өнгөрсөн оны мөн үеэс  13-аар буурчээ. Эхний 3 сартай жирэмсний хяналтанд  1270  эмэгтэйг  авч, жирэмсний эрт үеийн хяналт 90.8%д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5,2%-иар нэмэгдсэн байна.  Мөн 4-6 сартай үеийн хяналт 8,4%, 7 ба түүнээс дээш сартай үеийн хяналт 0,7%-ийг эзэлж байна.
9.    Хяналтанд авсан жирэмсэн эмэгтэйчүүдээс цусны шинжилгээнд 1252 эмэгтэй хамрагдаж, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 37-оор буурч,  цусны шинжилгээнд хамрагдалт 89,6 хувьтай байна.
10. Цусны шинжилгээнд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс цус багадалттай жирэмсэн 63  бүртгэгдэж, нийт 4,5 хувийг цус багадалттай жирэмсэн эзэлж байна.
11. 0-1 насны  хүүхдийн эндэгдэл оны эхний 10 сарын байдлаар 10 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 37,5%-иар буюу 6 тохиолдлоор буурсан байна.  2011 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд улсын дундаж  16.4   байгаа бөгөөд манай аймагт 12.2 байгаа нь улсын дунджаас 4.2 промилээр бага  байна.  0-1 насны хүүхдийн эндэгдэл Гурванбулаг  суманд 3, Могод  суманд 1,   Тэшиг суманд  2, Хишиг-өндөр суманд  1, Нэгдсэн эмнэлэгт  3 тохиолдол бүртгэгдсэн.
12. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл  энэ оны эхний 10 сарын байдлаар 12 тохиолдол бүртгэгдсэн байна. /2010 оны мөн үед 20 тохиолдол байсан/  0-5 хүртлэх насны хүүхдийн  эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 14.6 болж өнгөрсөн оны мөн үеэс 9.4 промилээр буурсан байна. Улсын хэмжээнд 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 20.0 байгаа бөгөөд Булган аймагт 14.6  буюу улсын дунджаас 5.4 промилээр  бага  байна.
     0-5 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааныг авч үзвэл:

 Булган аймгийн 0-1, 0-5 насны хүүхдийн эндэгдэл
/1000 амьд төрөлтөнд улс, аймгийн дундажтай харьцуулахад/
 
                                              
        ХОЁР. ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ

1.    2011 оны эхний 10 сарын байдлаар халдварт бус  өвчлөл 8181 тохиолдол бүртгэгдэж, энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4285 тохиолдол буюу 34,4%-иар буурсан байна.
2.    Эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 246 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 54 тохиолдол буюу 18%-иар буурсан байна. Нийт бүртгэгдсэн нас баралтын 59 тохиолдол буюу  23,9%-ийг эмнэлгийн нас баралт, үүнээс 13 тохиолдол буюу  22%-ийг  хоног болоогүй нас баралт эзэлж байна.
3.    Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эмнэлгийн нас баралт 17 тохиолдол буюу 22,4%-иар буурсан  байна.
4.    Нийт нас баралт Сэлэнгэ 2, Тэшиг 3 тохиолдлоор нэмэгдэж, Баян-Агт 4, Бугат 3,  Бүрэгхангай 5, Гурванбулаг 4, Дашинчилэн  5, Могод 8, Орхон 3, Рашаант 5, Сайхан 3, Хишиг-Өндөр 6, Хутаг-өндөр 9 тохиолдлоор буурсан байна.
5.    2011 оны эхний 10 сарын байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 21 өвчтөн нас барснаас  9 задлан шинжилгээ хийгдсэн . Задлан шинжилгээ 42,8%-тай, оношийн зөрөө гараагүй байна.                        
6.    Энэ хугацаанд гадны шалтгаант нас баралтын  33 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 36,4%-ийг зам тээврийн осол, 30,3%-ийг амиа хорлосон, 6,1%-ийг  бусдад хорлогдсон, 27,3%-ийг бусад осол эзэлж байна.
 7.Аймгийн хэмжээнд  эхний 10 сарын байдлаар хорт хавдар өвчний улмаас 53 хүн нас барсан нь нийт нас баралтын  21,5%-ийг эзэлж байна. 

          ГУРАВ. АМБУЛАТОРИ, СТАЦИОНАРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

1.    Аймгийн хэмжээнд 2011 оны эхний 10 сард 146482 хүнд амбулаториор үзлэг хийж үйлчилсэнээс 53553 буюу 36,6%-ийг урьдчилан сэргийлэх үзлэг, 72840 буюу 49,7%-ийг  өвчний учир амбулаторит , 9336 буюу 6,4%-ийг диспансерийн хяналт,  5663  буюу 3,8%-ийг гэрийн идэвхитэй үзлэг , 5090  буюу 3,5%-ийг гэрийн дуудлага эзэлж байна.

  2.    Сумдын нийт үзлэгийн дотор сумын их эмчийн үзлэг 50,8 %, багийн бага эмчийн   үзлэг 24,0 %, сумын бага эмчийн үзлэг 10,9 %, сумын эх баригч бага эмчийн үзлэг 14,3%-тай байна. Аймгийн төвийн их эмч нарын үзлэг нийт үзлэгийн 22,4  %-ийг эзэлж байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амбулаторийн нийт  үзлэг   15,9%-иар, сумын  их эмчийн үзлэг 21%-иар буурсан байна.
3.    Аймгийн хэмжээнд эхний 10 сарын байдлаар 12295 түргэн тусламжийн дуудлага      хүлээн авч гүйцэтгэснээс  2875 буюу  23,4% нь алсын дуудлага байна. Өнгөрсөн    оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 14,8%-иар,  алсын        дуудлага  15,4%-иар буурчээ.
4.    Эхний 10 сард 10539 хүн стационарт хэвтэн эмчлүүлж  86281 ор хоног ашигласан   бөгөөд дундаж ор хоног  8.2 байна.  Өнгөрсөн оны мөн үеэс ор хоног  3,9%-иар,             эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 1,5%-иар буурсан байна.
5.    Өвчтөн илгээх хуудсаар нийт 1234 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн  эмчлүүлсэн бөгөөд сумын эмнэлгээс  790 буюу 64,0%,  сум дундын эмнэлгээс 318  буюу 25,7%,  харъяаллын бус 126 буюу  10,2%-ийг эзэлж байна.
6.    Эхний 10 сарын байдлаар  0-5 насны хүүхдийн халдварт бус суулгалт өвчин   341 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 28 тохиолдлоор буурч, нийт  халдварт бус өвчлөлийн  4,2%-ийг эзэлж байна.
7.    0-5 насны хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин 1471 тохиолдол бүртгэгдэж , урьд оны мөн үеэс 103 тохиолдлоор буюу 6,5%-иар буурч,  нийт бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн 17,9%-ийг эзэлж байна.
8.    2011 оны эхний 10 сарын байдлаар нийт 27338 хүүхэд жинлэсэн бөгөөд үүний 0,6% нь туранхай, 0,6% нь тураалтай, 0,3% нь өсөлтийн хоцрогдолтой хүүхэд байна.

            ДӨРӨВ. ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗҮҮЛЭЛТ

1.    Аймгийн хэмжээнд 2011 оны эхний 10 сарын байдлаар халдварт өвчний 827 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 141.7 ноогдож байна. Халдварт өвчин  өнгөрсөн оны мөн үеэс 174 тохиолдлоор буюу 26,6-иар нэмэгдсэн  байна.
2.    Халдварт өвчин ихэссэн нь вируст гепатитийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 4,8 дахин нэмэгдсэнтэй холбоотой байна. Харин цусан суулга, сальмонеллёз,  гахайн хавдар, менингококкт халдвар, хачигт энцефалит зэрэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
3.    10000 хүн амд ноогдох халдварт өвчний гаралт Булган /315.9/, Сайхан /244.0/, Гурванбулаг /182.0/, Тэшиг /153.0/ байгаа нь улс, аймгийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна.
4.    Нийт халдварт өвчний 42,3% нь вируст гепатит, 46,3% нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин,  салхинцэцэг 3,7%, арьсны халдварт өвчин 4,3%, сүрьеэ 4,3%,  байгалийн голомтот халдварт өвчин 0,9%, гар хөл амны өвчин 0,2%, халдварт суулгалт 0,1%-ийг   эзэлж байна.
5.    Вируст гепатитийн  өвчлөл 350 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 59,9 ноогдож байна. Өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 277 тохиолдлоор буюу 4,8 дахин, 10000 хүн амд ноогдох өвчлөл 48,3-аар нэмэгдсэн байна. /2010 оны эхний 10 сард 73 тохиолдол, 10000 хүн амд 11.6/  2011 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд вируст гепатитийн  өвчлөл  10000 хүн амд  36.4 , Булган аймагт 59.9 байгаа нь  улсын дунджаас 23.5 промилээр өндөрбайна.  10000 хүн амд ноогдох вируст гепатит  өвчний гаралт Сайхан 183.0, Гурванбулаг 150.0 Тэшиг 141.0, Булган сум 70.9, Хишиг-өндөр 70.3 байгаа нь  улс, аймгийн дундаж  болон өнгөрсөн оны мөн үеэс  өндөр  байна.

 6.    Салхинцэцэг өвчний 31 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 5.3 ноогдож байна. Өвчлөл Булган, Хялганат суманд өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байна.
7.    Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 383 тохиолдол бүртгэгдсэнээс 75,5%ийг трихомониаз, 7,6%-ийг тэмбүү, 16,9%-ийг заг хүйтэн өвчин  эзэлж байна.
8.     10000 хүн амд ноогдох трихомониаз өвчин Булган сум /149.1/, Сайхан /53.7/, Орхон /58.1/, Хишиг-өндөр /41.4/, Хутаг-өндөр /28.5/ сумдад хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Рашаант,  Хангал сумдад өвчлөл бүртгэгдээгүй байна.
9.    Заг хүйтэн 65 тохиолдол бүртгэгдсэнээс Булган суманд 52 тохиолдол байгаа нь өндөр үзүүлэлттэй байна.
10. Тэмбүү 29 тохиолдол бүртгэгдсэн ба Булган сум 22, Орхон 3, Дашинчилэн 1, Бугат 2, Хутаг-өндөр 1  тохиолдол  гарсан  байна.
11. Урьдчилан сэргийлэх тарилга  99,5 хувьтай, өнгөрсөн оны мөн үеэс 0,5%-иар нэмэгдсэн байна.   
                                                                    
       ТАВ.   ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БОЛОН  ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН
                                           ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ

1.    Өрхийн эмнэлгүүд  2011 оны эхний 10 сарын байдлаар 11298 хүнд амбулаториор үзлэг хийж үйлчилсэн байна. Нийт үзлэгийг төрлөөр нь авч үзвэл:
                               -урьдчилан сэргийлэх үзлэг- / 3689 /         32,6%
                               -өвчний учир үзлэг-                / 6085 /         53,8%
                               -идэвхитэй хяналт-                 / 458 /          4,0%
                               -гэрийн идэвхтэй-                   / 724 /           6,4%
                               -гэрийн дуудлага-                   / 342 /           3,0%-ийг тус тус эзэлж байна.

                                             Өрхийн эмнэлгүүдийн үзлэгийн төрөл:

2.    2011 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт хувийн хэвшлийн 5 эмийн сан  давхардсан тоогоор 22632 хүнд үйлчилж, 42430.0 мянган төгрөгний  эм, эмийн бүтээгдэхүүн  борлуулсан байна.
3.  Хувийн хэвшлийн 9 эмнэлэг 10205 хүнд амбуларториор үзлэг хийж, 4 эмнэлэг 1483 хүн хэвтүүлэн эмчилж 11887  ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног  8,0 байна.
                                          ДҮГНЭЛТ                                                                                                                                         

1.    Аймгийн хэмжээнд 2001 оны эхний 10 сарын байдлаар вируст гепатит өвчний 350 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 277 тохиолдлоор буюу 4,8 дахин нэмэгдэж, 10000 хүн амд  ноогдох өвчлөл 59,9 байна. Энэ нь улсын дунджаас 23.5 промилээр өндөр байна. /Улсын дундаж 36.4/ 10000 хүн амд ноогдох өвчлөл Сайхан 183.0, Гурванбулаг 150.0, Тэшиг 141.0, Хишиг-өндөр70.1, Булган сум 70.9 байгаа нь  хамгийн өндөр байна.
2.    Вируст гепатитийн өвчлөл дотор цочмог А гепатитийн өвчлөл зонхилж, нийт өвчлөгсдийн 96%-ийг сургуулийн өмнөх болон сургуулийн насны /0-18 насны/ хүүхдүүд эзэлж байна. 
3.    Перинаталь  эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөнд 18.3 байна. Амьгүй төрөлт  нийт төрөлтийн 0,9%-ийг эзэлж байна.
4.    1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд улсын дундаж 16.4  байгаа бөгөөд манай аймагт 12.2 буюу улсын дунджаас 4.2 промилээр бага  байна.
5.    Амбулаторийн нийт үзлэгийн дотор урьдчилан сэргийлэх үзлэг болон   идэвхтэй хяналтын  үзлэгийн эзлэх  хувь  бага  байна. /урьдчилан сэргийлэх үзлэг 38,1%, идэвхтэй хяналтын үзлэг 6,2%/
6.    Осол гэмтлээр нас барагсдын  30,3% нь амиа хорлосон, 36,4% нь зам тээврийн ослоор нас барсан байна.





                                  


                                                  

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment