Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.2, 8.1.1 заалтуудыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, иргэдэд эрүүл мэндийн багц хууль тогтоомжийг сурталчилан таниулах зорилгоор "Эрүүл мэндийн эрх зүйн боловсрол" сарын аяныг Булган аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран Эрүүл мэндийн газраас зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр эрүүл мэндийн багц хууль тогтоомжийг сурталчлах, олон нийтийг хамарсан тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын дунд эрүүл мэндийн багц хууль сурталчлах, хуулийн талаар гарын авлага бэлтгэх, хэвлэх гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
No comments:
Post a Comment