Эрүүл мэндийн сайдын 2010 оны "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоодын хяналтыг эрчимжүүлэх тухай" 225 тоот тушаалаа татаж аваарай.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний
чанарын дотоодын хяналтыг эрчимжүүлэх тухай
Эрүүл мэндийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг үндэслэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага, тогтолцоог боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналтыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын албаны бүрэлдэхүүн, тавигдах шаардлага”-ыг нэгдүгээр, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоо”-г хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 176 дугаар тушаалд заасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үндэсний зөвлөл гэснийг чанарын төв зөвлөл болгон өөрчилсүгэй.
3. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 176 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.2 дугаар заалтыг “Төв зөвлөлийн ажлын албаны үүргийг ЗГХА-Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн хэлтэс гүйцэтгэнэ” гэж, мөн тушаалын гуравдугаар хавсралтад “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын төв зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ЗГХА-Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн хэлтсийн дарга байна” гэж тус тус өөрчилсүгэй.
4. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дотоодын хяналтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.
5. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын төв болон орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын төв зөвлөлийн дарга (Н.Хүрэлбаатар)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар (С.Энхболд)-т, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын албадын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (Ц.Содномпил)-т тус тус даалгасугай.
6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2007 оны 275 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2008 оны 176 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЛАМБАА

No comments:
Post a Comment