Эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын нөхөрсөг уулзалт
ярилцлагыг ЭМГ-ын сургалтын танхимд хийлээ. Уулзалт ярилцлагыг НЭМХ-ээс зохион байгуулав. ЭМГ-ын дарга
С.Нарантуяа байгууллагын төлөөлөгч нарын санал, хүсэлтийг хүлээн авч ажил
үйлчилгээнд тусган, хамтран ажиллаж, хамтдаа байхыг ураиллаа. Уулзалтанд “ Ажлын байранд эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын
үндэсний холбоо”- ны гишүүн аймгийн НДХ-ийн мэргэжилтэн Б.Болормаа, 16
байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Уулзалт ярилцлагын үеэр “Ажлын байранд эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын
үндэсний холбоо”-ны аймгийн салбар зөвлөл, хяналтын зөвлөлийг байгууллаа.
Салбар зөвлөлийг 9 хүнийг бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн хяналтын зөвлөлд Цагдаагийн
хэлтсийн дарга хурандаа Ж.Наран, Онцгой
байдлын газрын орлогч, хяналтын тасгийн дарга дэд хурандаа Я.Алтанхундага,
МХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын
байцаагч Д.Эрдэнэбаяр нарыг сонгосон байна.
Нөхөрсөг уулзалтаас "Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс" бусад агентлаг, байгууллагад хандаж уриалга гаргасныг танилцуулж байна
No comments:
Post a Comment