“Халдварт шар өвчин- Хүүхэд” хэлэлцүүлгээс гарсан уриалга

”Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Аймгийн Засаг даргын 381 тоот захирамжаар аймаг, сумын хэмжээнд улирал бүрийн сүүлийн сарын 4 дэх долоо хоногийн  Даваа гарагийг  “Хүүхдийн асуудал сонсох өдөр” болгон хүүхдийн өмнө хамгийн тулгамдсан  асуудлыг сонгон, сонсох өдрийг зохион байгуулж байна. 4-р улиралд аймгийн хэмжээнд тулгамдаж буй “Халдварт шар өвчин ба Хүүхэд” сэдвийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт

-       Засаг даргын Орлогч Д.Мөнхсайхан
-       НХХ-н дарга Г. Буянжаргал
-       ХТХ-н дарга Д.Оюунбилэг
-       Мэргэжлийн хяналтын газар
-       Эрүүл мэндийн газар
-       Боловсрол, соёлын газар
-       Булган сумын ЗДТГазар
-       Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болон Булган сумын иргэд, ТББ-ын төлөөлөл, Хүүхдүүдийн төлөөлөл нийт 50 хүн оролцлоо

 Айл өрх, эцэг эхчүүдэд хандах уриалга

-       Гараа зөв угааж хэвшихийг өөрсдөөсөө эхлэх
-       Эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бие засах газартай болох
-       Усны саваа  тогтмол цэвэрлэж, хэвшүүлэх
-       Усыг тогтмол буцалгаж хэрэглэх
-       Жимс ногоогоо угааж хэрэглэж хэвшүүлэх
-       Ил задгай хог  хаяхгүй байх,  хогоо хуваарийн дагуу ачиж хэвшүүлэх
-       Самар, жимсийг цэвэрлэж хэрэглэх
-       Гэр, орон сууцандаа халдваргүйтгэлийн  бодисоор  цэвэрлэгээг хийж хэвшүүлэх

Шийдвэр гаргагчдад өгөх санал:
   
•      Цэвэр бохир усны төсвийг зохицуулах
•      Булган суманд  стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар байгуулах
•      5-р баг / хүрэн байр/-ийн иргэд, айл өрхийн бие засах газрын асуудлыг шийдвэрлэх
•      Байгууллага хамт олон, салбар дундын хамтын  ажиллагаагаа нэмэгдүүлж, ариун цэврийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
•      Хэвлэл мэдээллийн байгууллагыг өргөжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх мэдээ мэдээллийг  өргөн сурталчилах 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

1 comment: