"Эрүүл мэндийн эрх зүйн боловсрол аян"

Монгол улсын эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга нарын 2011 оны 242/112 тоот тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн эрх зүйн боловсрол аян" Булган аймагт 2011 оны 11 сарын 01-нээс 12 сарын 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг аяныг Булган аймгийн эрүүл мэндийн газар, аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх Хуулийн хэлтэстэй хамтран улирдамжийн дагуу ажлын төлөвлөгөө гарган  аймгийн эрүүл  мэндийн байгууллагуудад  хүргүүлж  Эрүүл мэндийн газрын цахим мэдээллийн хуудсанд мэдээлэл байрлуулж ажиллаа.
Мөн Булган аймгийн орон нутгийн  Булган телевизээр  Эрүүл мэндийн багц хуулийн шинэчлэн найруулсан хуулийн өөрчлөлтийг  иргэдэд нээлттэй мэдээлэл хийж сонирхсон асуултанд хариулж ажилласан. Эрүүл мэндийн Газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, хувийн хэвшлийн эмнэлгийн  эмч ,сувилагч эмнэлгийн  мэргэжилтнүүдтэй  “Эрүүл мэндийн хууль”- ийн шинэчилэн  найруулсан заалтуудын тухай ярилцлага зохион байгууллаа.
  Дашинчилэн, Баяннуур,  Рашаант, Гурванбулаг, Хишиг-өндөр, Могод, Орхон, Бүрэгхангай сумын  эмнэлгийн нийт ажилчид, сумын багийн засаг дарга нарт  “ Эрүүл мэндийн тухай хууль, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд багийн  засаг даргын үүрэг “ сэдвээр    сургалт хийж, сонирхсон асуултанд хариулсан .  
Эрүүл мэндийн газар болон  бусад эрүүл мэндийн байгууллагад  “Иргэд, үйлчлүүлэгчдэд  зориулсан   хуулийн булан”-г нээн ажиллууллаа. Эрүүл мэндийн байгууллагад  зориулсан  Эрүүл мэндийн багц хуулиар  “Хуулийн эмхэтгэл” гарын  авлага  бэлтгэж,  эрүүл мэндийн байгууллагын  68 эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд тараалаа. “Эрүүл мэндийн эрх зүйн боловсрол” аяныг тохиолдуулан иргэдийн дунд мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах зорилгоор 2011 оны 12 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд  Бугат суманд  7 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
           Бугат сумын иргэдийн дунд 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр сумын Соёлын төвийн зааланд “Эрүүл мэндийн тухай хууль”-иар  сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр иргэдээс эрүүл мэндийн тухай хуулийн талаар санал авч,санал асуултанд хариулт өгч ажиллалаа. Эрүүл мэндийн тухай хуулийн талаарх иргэдийн  дунд мэдлэгийг үнэлэн, асуулт тавьж  зөв   хариулсан иргэдийг урамшуулан сургалтыг сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтанд сумын төвийн 86, багийн 56, нийт 142 иргэн хамрагдлаа.
  Бугат сумын  3-р багийн иргэд болон багийн малчин өрхийн дунд  “Эрүүл мэндийн хуулийг сурталчлах өдөрлөг”ийг зохион байгуулан   нийт 10 өрхийн 30 гаруй иргэдийг хамруулсан нь  иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГ- ын Эмнэлгийн техник, технологийн  эдийн засгийн хэлтсийн   хуулийн мэргэжилтэн  Одончимэг  ирж  ЭМГ,Аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, хувийн хэвшлийн эмнэлгийн  нийт 130 гаруй эмч,  сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад   “Эрүүл мэндийн  хууль”-иар  сургалт   явууллаа.   Эрүүл мэндийн эрх зүйн боловсрол аяныг салбарын хэмжээнд 2011  оны 12-р сарын 25- ныг хүртэл сунган ажиллаж байна.  
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

10 comments:

  1. Gurvanbulag sum bna bidend iim medeelel uguuchee

    ReplyDelete
  2. яг тийм шүү. манай суманд энэ үйл ажиллагаа маш эрчимтэй явагдаж дууссан.

    ReplyDelete
  3. selenge sum bna.saidin tushal heregtei bna.

    ReplyDelete
  4. энэ өдрийн мэнд хүргэе.боломжийн хэрэгцээтэй зүйл байна.

    ReplyDelete
  5. Бид нарыг 5 хоногийн арга зЮйч нарын сургалтанд хамруулж ЮгсЮнд ЭМГ-ын хамт олон болон ДЗОУБт баярлалаа,

    ReplyDelete
  6. сайнуу. их сайхан мэдээлэл байна. баярлалаа.

    ReplyDelete
  7. Replies
    1. энэ сургалтыг зохиоон байгуулсан та нартаа маш их баярлалаа .маш их мэдээлэл олж авсан .

      Delete