2011 оны Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо

Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн 2012 оны 02 сарын 16 -ны өдөр боллоо. Тус зөвлөлгөөнөөр 2011 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, 2012 онд дэвшүүлэх зорилтоо тодорхойлсон байна. Зөвлөлгөөний үеэр эрүүл мэндийн салбарт өндөр үр бүтээл гарган, бусдыгаа манлайлан ажилласан байгууллага болон ажилтан албан хаагчдаа шагнаж урамшуулсан байна.

          2011 ОНЫ БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД 

2011 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:
I БАЙР - СЭЛЭНГЭ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

II БАЙР - ХУТАГ-ӨНДӨР СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ


III БАЙР - БАЯН-АГТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

2011 ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:
БУЛГАН СУМЫН 6-Р БАГИЙН "ЦООЖЭД" ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

2011 ОНЫ ШИЛДЭГ ХУВИЙН ЭМНЭЛЭГ:
"ЭНХ ҮРС" ХУВИЙН ЭМНЭЛЭГ

2011 ОНЫ АЙМГИЙН ШИЛДЭГ ИХ ЭМЧ:
АНЭ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЭМЧ Х.ЭНХЦЭЦЭГ

2011 ОНЫ ШИЛДЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ МЭРГЭЖИЛТЭН:
ЭМГ-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНТУЯА

2011 ОНЫ АЙМГИЙН ШИЛДЭГ СУВИЛАГЧ:
Сэлэнгэ сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Даваа

2011 ОНЫ АЙМГИЙН ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ:
ОРХОН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН АРГА ЗҮЙЧ Т.ДҮҮНЭЭ

2011 ОНЫ АЙМГИЙН ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ:
ХУТАГ-ӨНДӨР СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН НЯГТЛАН БОДОГЧ Н.ПЭЛЖИР

2011 ОНЫ ШИЛДЭГ ЖОЛООЧ:
ДАШИНЧИЛЭН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЖОЛООЧ П.ПҮРЭВСҮРЭН

2011 ОНЫ АЙМГИЙН ШИЛДЭГ САЙН ДУРЫН АЖИЛТАН:
БУЛГАН СУМЫН 3-Р БАГИЙН ИРГЭН Д.САНЖААЖАМЦ
Мөн салбартаа өндөр үр бүтээл гаргаж Улсын аварга сувилагчдын баг төрүүлсэн АНЭ-ийн хамт олонд хүндэт өргөмжлөлийг хадгалууллаа

Салбартаа өндөр үр бүтээл гаргаж ажилласан та бүхэнд 2012 ондоо амжилтын буухиагаагаа өртөөлүүлэн буухиалуулж, байхын сайхан ерөөлийг дэвшүүлж эрүүл энхийг хүсье.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

3 comments:

  1. Сэлэнгэ сумын Ж.Сэргэлэн даргатай эрүүл мэндийн төвийн хамт олонд халуун баярыг хүргэн Амжилт хүсье!

    ReplyDelete
  2. ХУТАГ-ӨНДӨР СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН НЯГТЛАН БОДОГЧ Н.ПЭЛЖИРдээ баяр хүргэе

    ReplyDelete
  3. Орхон сумын арга зүйч Т Дүнээ эгчдээ ажлын өндөр амжилт хүсэж, баяр хүргэе.Үргэлж инээмсэглэж яваарай.

    ReplyDelete