“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” 2012 оны эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна


2012 оны Эрүүл мэндийн Удирдах ажилтны зөвлөлгөөн 2-р сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Зөвлөлгөөнд хот хөдөөгийн, төр, хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, хамтран ажиллагч олон улсын байгууллагуудын төлөөлөл, нийт 200 төлөөлөгч оролцож байна.
Зөвлөлгөөний нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Очирбат нар хүрэлцэн ирж, зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэлэв. Мөн ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Р.Виват, НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Аржентина Матавелла, НҮБ-ын ХС-ын суурин төлөөлөгч Рана Флауверс нар баяр хүргэж, үг хэлэв. МУ-ын ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жилд дэвшүүлэх зорилт” илтгэл тавив.

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын жил” 2012 онд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг доорхи байдлаар тодорхойлж байна. Үүнд:
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлнэ
  • Эмнэлгийн бие даасан байдлыг ханган ажиллана
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги баталж, хэрэгжүүлнэ
  • “Эрүүл хүүхэд – Монголын ирээдүй” аяны хүрээнд хүүхэд бүрийг үзлэгт хамруулж, эрүүлжүүлнэ.

 Булган аймгийн эрүүл мэндийн газар

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment