Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслөөс үндэсний хэмжээнд зохион байгуулж буй олон талт үйл ажиллагааны нэг болох "Зүрх судас, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх " кампанит ажил 2012 оны 1 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Эдгээр аргуудыг хойш тавилгүй одоо л эхэлье гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд кампанит ажлын хүрээнд Булган аймгийн Эрүүл мэндийн газраас ММСС-ийн санхүүжилтээр Булган аймгийн Булган сумын төрийн зарим байгууллагын ажиллагсдын чихрийн шижингийн өвчлөлд нөлөөлж буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох судалгааг хийж, дүгнэлт, зөвлөмж гарган ажиллаж байна. Орон нутагт нотолгоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх зорилгоор энэхүү судалгааны үр дүнд үндэслэн интервенци явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс.
No comments:
Post a Comment