www.eruulmendinfo.mn, www.webdoctor.mn цахим хуудас мэндэллээ

ЗГХА-Эрүүл мэндийн газрын даргын 2011.04.29-ны өдрийн 79 тоот тушаал гарган “www.eruulmendinfo.mn” вэб хуудсыг хийж олон нийт, иргэдэд эрүүл мэндийн лавлагаа мэдээллийг нэг дороос цахим байдлаар шуурхай авах боломжийг бүрдүүлсэн. Тус цахим хуудсанд эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, эмийн сан, өрхийн, сумын эмнэлэг зэрэг 1200 гаруй байгууллагын мэдээллийг оруулснаараа онцлогтой. Ардын болон гавьяат, өндөр, нарийн мэргэжлийн эмчийн холбогдолтой хувь хүмүүсийн мэдээллүүдээс гадна спорт цогцолбор, фитнес төв, төрөлжсөн лавлах утас, эрүүл мэндийн ТББ, биеийн тамирын ТББ, рашаан сувилалын газрууд, олон улсын байгууллагуудын лавлагааны 800 орчим мэдээллийг оруулсан


Мөн манай байгууллагаас ард иргэд, эмч нарт зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн “Вэб доктор” портал сайтыг шинээр гаргаж өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Ард иргэд www.webdoctor.mn вэб хуудсанд байгаа эрүүл мэнд, анагаах ухааны холбогдолтой мэдээ, эмчийн зөвлөгөө, номын сан, хичээл, видео, хэлэлцүүлэг, өвчин, эмчийн булангуудаас өөрт хэрэгтэй баталгаатай эрүүл мэнд, анагаах ухааны мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой боллоо. “Вэб доктор”- цахим хуудас нь олон нийтэд мэдээлэл өгөхөөс гадна эмч нарыг гишүүнээр элсүүлэн бүртгэх, гишүүд эмч нар хоорондоо мэдээлэл солилцох, мэргэжлийн чиглэлээр өөрт байгаа ном, сэтгүүл, өвчин эмгэгтэй холбоотой мэдээллийг оруулан бусад эмч нартай хуваалцах, ном сэтгүүл татаж авах, зайн сургалтын материал, илтгэл, видео хичээлүүдийг оруулах, үзэх боломжийг хангаснаас гадна эмч нар өөрсдийн оруулсан мэдээллээ баталгаажуулах, кредитжүүлэх боломж бүрдсэн. Мэдээллийн баталгаа сайжирж албан ёсны, эх үүсвэр тодорхой болсон. Цахим эмч хуудсанд ЭМШУИС-тай хамтран ДЭМБ-ын эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан болох HINARI –д холбогдон вэбийн хэрэглэгч эмч нар цахим номын сангаас мэдээлэл үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Вэб доктор сайтад телеконференцийн булан оруулсан нь бусдаас шинэлэг болж өгсөн. Энэхүү буланг ашиглан нэг дор 25 хүн оролцсон хурал, зөвлөгөө өгөх, илтгэл тавих, хичээл заах, хэлэлцүүлэг явуулах, чатлах боломж бүрдсэн.

Ач холбогдол:
  • Эрүүл мэндийн лавлагаа мэдээлэл иргэдэд илүү ойртон, нээлттэй, ил тод, болж, мэдээллийг нэг дороос олж авах, цаг хугацаа алдахгүй, хүлээгдэл чирэгдэл үүсэхгүйгээр, мэргэжлийн эмчтэй холбогдон зөвлөгөө авах боломж бүрдсэн.
  • Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэмжээ нэмэгдэж, мэргэжлийн бус хүмүүс анагаах ухаан, эрүүл мэнд, эмнэлгийн холбогдолтой товч бөгөөд тодорхой мэдээллийг шууд авах боломж бүрдэж байна.
  • Олон нийтэд зориулсан анагаах ухааны төрөл бүрийн баталгаатай мэдээлэл, зөвлөгөөнүүдийг манай эмч нар оруулан сангаа баяжуулахын зэрэгцээ өөрсдийн мэргэжил, ур чадвараа үнэлүүлэх, кредит оноо авах боломжтой . 
                                                                                                                      Эх сурвалж: www.moh.mn 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment