Даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг эхэллээ.

     Эрүүл Мэндийн Яам, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хамтран насанд хүрэгсдийн дунд даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэгийг 2012 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн орон даяар нийт өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулж байна. 
Үүнтэй холбогдуулан орон нутагт илрүүлгийн үзлэгт шаардлагатай багаж тоног төхөөрөмж, мэдээлэл, сургалт сурталчилгааны материалыг аймгийн Эрүүл мэндийг газраас хуваарилан түгээж байна. Иймд тоног төхөөрөмж, сурталчилгааны материалаа аваагүй сумын эрүүл мэндийн төвүүд нэн даруй сурталчилгааны материалаа ирж авахыг анхааруулж байна.
    Илрүүлэг, үзлэгийн зарын самбарыг нэгдсэн журмаар цахим хаягтаа байршуулан явуулж байгаа бөгөөд энэхүү зарыг сумын төв бүрт зориулан хулдаасан хэвлэлээр тусгайлан хэвлэж, нийтэд харагдахуйц газар, самбарт 6-аас дээш сарын хугацаанд байрлуулан нийт иргэд илрүүлгийн үзлэгт идэвхтэй хамрагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана уу.
    Зарын самбарыг сумын төвд 3х2 метрийн хэмжээтэйгээр хэвлэн байрлуулах шаардлагатай бөгөөд хулдаасан хэвлэлийн зардлыг Сумын эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн газраас нөхөн олгоно. Самбарыг дээрх хэмжээний дагуу Сумын эрүүл мэндийн төвүүдэд зориулан бэлтгэсэн тул татан авч хэвлүүлнэ үү.

Аймгийн Эрүүл Мэндийн Газар

Print Friendly and PDF

3 comments:

  1. yaj tataj awh we

    ReplyDelete
  2. hevlelin gazraas avah yum u

    ReplyDelete
  3. ХБӨ-ний аян эхлэлээ. Маш гоё лого ба.

    ReplyDelete