Булган
суманд үйл ажиллагаа явуулж байгаа Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн
газрын хамтарсан шалгалт хийгдлээ. Өрхийн
эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5292:2011 стандарт болон холбогдох
хууль тогтоомж, дүрэм журмын
хэрэгжилтийг шалгаж, өнөөгийн түвшинг
тогтоон, эрсдлийн үнэлгээ хийж хууль тогтоомжийг
сурталчлан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. МХЕГ-аас
баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн
үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгахад Жаргахуй өрхийн
эрүүл мэндийн төв 40.5%
дунд , Эмийн цэцэглэн өрхийн эрүүл мэндийн төв 45,7% дунд, Цоожэд өрхийн
эрүүл мэндийн төв 49% дунд
эрсдэлтэй үнэлэгдсэн.
Шалгуулагчийн ололттой тал
Өрхийн
эрүүл мэндийн төвүүд нь Япон улсын Жайка байгууллагын санхүүжилтээр “Эх нялхасын
төлөө, иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх” төслийг хэрэгжүүлж Булган суманд 110 сайн дурын туслагчийг бэлтгэн ажиллуулж
байна. Эдгээр сайн дурын туслагч нараар дамжуулан хүн амд эрүүл мэндийн анхан шатны
тусламж үйлчилгээг үзүүлэх арга барилд сурган, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг
хийлгэж эрүүл аж төрөх ёсны мэдлэг, хандлагыг төлөвшүүлж байна. Мөн Булган суманд
аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран жирэмсэн
ээж, аавуудын сургалтыг явуулж байгаа нь үр дүнгээ өглөө.
Жаргахуй
өрхийн эрүүл мэндийн төвийн 1-р багийн эмч нь уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг явуулж бариа
засал, таван заслын аргуудыг хэрэглэж байна. 2011, 2012 онд толгой хүзүүний
бариа 139, бумба 161, зөгийн балтай татлага 78 хүнд хийж, судас хэлээр оношлон
эмчилгээ хийжээ.
Шалгалтаар илэрсэн
зөрчил, түүний шалтгаан нөхцөл
1.Өрхийн
эрүүл мэндийн төвүүдийн эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2012 оны
03 сарын 04 өдөр дууссан, сунгуулаагүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19.8 дахь
“ Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай
зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тавьж
шийдвэрлүүлнэ” заалтыг
2.
Төвийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөгүй
ажиллаж байгаа нь Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS
5292:2011 стандартын 5.3.1, 5.3.2 дахь “Төвийн хөгжлийн хэтийн төлөвлөгөө нь салбарын
болон орон нутгийн хэмжээнд дэвшүүлсэн бодлого, шийдвэртэй уялдсан, хэтийн төлөвлөгөөнд
төвийн үйл ажиллагааг хөгжүүлэх, тусламж үйлчилгээг өргөжүүлэхтэй уялдуулан хүний
нөөцийн хөгжлийг тодорхойлох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар,
үйлчлүүлэгчиийн сэтгэл хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн асуудлыг тусгасан байна”
заалтыг
3. Чанарын албыг батлагдсан журмын дагуу зохион байгуулаагүй, Цоожэд,
Жаргахуй өрхийн эрүүл мэндийн төвүүд чанарын хөгжлийн хөтөлбөргүй, ижил мэргэжилтний
үзлэг, чанарын өдөрлөгийг зохион байгуулаагүй, эрүүл
мэндийн ажилтны алдаа зөрчлийг бүртгэж, шалтгааныг тодруулах арга хэмжээ авч ажиллаагүй
4.
Өрхийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт,
удирдамжийн жагсаалтыг гаргаж мөрдөлтөнд хяналт тавьж хэвшээгүй
5. Стандартад заагдсан нийгмийн эрүүл мэндийн ажилтан, мэдээлэл, дүн
бүртгэл хариуцсан мэргэжилтэн ажиллуулаагүй, стандартад заагдсан эмнэлгийн багаж,
тоног төхөөрөмж дутагдалтай, багаж тоног
төхөөрөмжийг тохируулах, засварлах, ашиглах,
ажиллуулах зэрэг аюулгүй ажиллагааны заавар бүхий техникийн бичиг баримтууд дутуу,
засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага, инженерээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулаагүй
6. Халдвар хяналтын багыг
байгуулаагүй, ажлын төлөвлөгөө байхгүй, халдвар хяналтын ажилтан томилж ажиллуулаагүй
нь ЭМС-ын 2010 оны 165-р тушаалаар батлагдсан
Халдвар хяналтын тогтолцооны удирдлага, зохион байгуулалт зааврыг журмыг
7. Цочмог халдварт өвчин
/вируст гепатит/ гарсан тохиолдол бүрт голомтын арга хэмжээг бүрэн аваагүй, үйлчлэх
хүрээний хүн амын ундны болон ахуйн хэрэглээний усан хангамжийн байдлыг судалж үнэлгээ
өгөөгүй, айл өрхийн бохир усны цооног, хог хаягдлын зайлуулалтын байдалд тандалт
хийдэггүй
8.Эмч
нар эмийн жорыг бичихдээ латин, кирилл үсгээр хольж бичсэн, эмийн нэрийг олон улсын нэршлээр бичээгүй, 1 жорын
маягтанд 4 эм бичсэн байгаа нь Эм, эмнэлгийн
хэрэгслийн тухай хуулийн 17.2 дахь “Эмч эмийн жорыг олон улсын нэрээр стандартын
дагуу бичиж, хэрэглэх арга, хугацаа, илрэх гаж нөлөө зэргийг үйлчлүүлэгчид тайлбарлана.”
гэсэн заалтыг
9.
Эмийн гаж нөлөөний мэдээлэл цуглуулах шар хайрцаг, мэдээлэх шар хуудасгүй, эмийн
гаж нөлөөг бүртгэн мэдээлээгүй зөрчлүүд илэрсэн
Зөрчлийн
шалтгаан нөхцөл нь удирдлага зохион байгуулалт хангалтгүй, дотоодын хяналт төлөвшөөгүй,
эмч мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага сул, хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын
мэдлэг хангалтгүйтэй холбоотой байна.
Авсан арга хэмжээ
Цоожэд,
Эмийн цэцэглэн, Жаргахуй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд илэрсэн зөрчлийг арилгуулахаар
44 заалт бүхий 3 албан шаардлага өглөө. Тусгай
зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй тул өрхийн эрүүл мэндийн төвийн 3 даргад
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу шийтгэврийн арга хэмжээг авлаа. Шалгалтын дүнг
аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах зөвлөлийн хурал, Мэргэжлийн хяналтын газрын
даргын зөвлөлөөр хэлэлцүүлэв.
БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
No comments:
Post a Comment