МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
Огноо: 2011/12/16/ Дугаар: 423 Улаанбаатар хот
Төгсөлтийн дараах сургалтын зардалын
жишиг тогтоох тухай -Сангийн яам хамтарсан
Эрүүл мэндийн сайд,
Сангийн сайдын хамтарсан тушаал
Эрүүл мэндийн сайд,
Сангийн сайдын хамтарсан тушаал
Эрүүл мэндийн тухай хуулийн 31.1 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. ”Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтыг төрөөс санхүүжүүлэх журам”-ыг нэгдүгээр, “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын зардал, төлбөрийн жишиг”-ийг хоёрдугаар, ”Мэргэжлийн зэрэг горилогчийн төлбөрийн жишиг”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт
тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
(Н.Хүрэлбаатар), Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Баттөр) нарт тус
тус даалгасугай.
3. Энэхүү тушаалын байнгын хэрэгжилтийг хангаж ажиллах, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох үйл ажиллагааны нийт зардлыг батлагдсан төсвөөс хэтрүүлэхгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат)-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2010 оны “Журам батлах, зардлын жишиг тогтоох тухай” 287/191 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД
................................ .........................
С.ЛАМБАА С.БАЯРЦОГТ
3. Энэхүү тушаалын байнгын хэрэгжилтийг хангаж ажиллах, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох үйл ажиллагааны нийт зардлыг батлагдсан төсвөөс хэтрүүлэхгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат)-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2010 оны “Журам батлах, зардлын жишиг тогтоох тухай” 287/191 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД
................................ .........................
С.ЛАМБАА С.БАЯРЦОГТ
Эрүүл мэндийн сайд,Сангийн
сайдын 2011
оны....сарын......
өдрийн ......... тоот хамтарсан
тушаалын нэгдүгээр хавсралт
Эрүүл мэндийн салбарын
төрийн албан
хаагчийн төгсөлтийн дараах
мэргэшүүлэх
болон давтан сургалтыг төрөөс
санхүүжүүлэх журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1 Эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлэгч төрийн өмчийн
байгууллагын эрүүл мэндийн ажилтны (цаашид “суралцагч” гэх) төгсөлтийн дараах сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлхэд
энэхүү журмыг баримтлана.
1.2 Төрөөс сургалтын зардлыг хариуцах суралцагчийн хяналтын
тоог эрүүл мэндийн байгууллагуудаас төгсөлтийн дараах сургалтын хэрэгцээний
санал, судалгааг үндэслэн жил бүр Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн батална.
1.3 Суралцагчид энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан
зардлын жишгийн дагуу сургалтын төлбөр, байр, хоол болон нийтийн унааны зардлыг
суралцаж байх хугацаанд нь олгоно.
1.4 Төгсөлтийн дараах сургалттай холбоотой бусад асуудлыг эрүүл
мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн
дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах,
хүчингүй болгох журам”-аар зохицуулна.
1.5 Эрүүл мэндийн тухай
хуулийн 32.2-т заасан орон
тооны бус зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь эмнэлгийн
мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах,
зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг нэгдсэн
удирдлага, зохицуулалтаар хангах ба өдөр
тутмын үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар (цаашид “ЗГХА-ЭМГ”
гэх)-ын эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс (цаашид “ажлын алба” гэх)
гүйцэтгэнэ.
Хоёр. Сургалтын зохион байгуулалт
2.1 “Ажлын алба” нь тогтоосон хяналтын тооны дагуу шаардагдах төсвийн
төслийн саналыг боловсруулж Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу Эрүүл
мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.2 Суралцагчид нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүний баталсан “Эмнэлгийн
мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах,
зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан нийтлэг шаардлагыг, хөдөө орон нутгаас
суралцах эмнэлгийн мэргэжилтний хувьд эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр
зүйлийн 8 дах заалтыг тус тус хангасан байна.
2.3 Улсын төсвийн зардлаар суралцагчид нь Эрүүл мэндийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн
дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах,
хүчингүй болгох журам”-д зааснаас
гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
2.3.1 Улсын төсвийн зардлаар суралцуулахаар тодорхойлсон харьяа
Эрүүл мэндийн газрын албан бичиг,
2.3.2 Эрүүл мэндийн газар, үндсэн байгууллагатайгаа байгуулсан
суралцах тухай гурвалсан гэрээний нэг хувь (гэрээг 4 хувь үйлдэнэ).
Гурав. Сургалтын санхүүжилтийг олгох
3.1 Батлагдсан төсвийн хуваарийн дагуу төрөөс санхүүжүүлэх
эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хяналтын тоо баталсан
шийдвэрийг үндэслэн ажлын алба сургалт явуулах зөвшөөрөл бүхий байгууллагатай
тохиролцсон гэрээний дагуу дагуу
санхүүжилтийг олгоно.
3.2 Сургалтын төлбөрийг суралцагсдын нэрсийг баталсан
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын даргын тушаал, сургалт
эрхлэгч байгууллагын нэхэмжлэлээр шилжүүлнэ.
3.3 Суралцагчдад олгох тэтгэлгийг сургалт эрхлэгч
байгууллагаас ирүүлсэн цагийн бүртгэлийг үндэслэн дараа сарын 10-ны дотор “ажлын
алба” олгоно.
3.4 Сургалт явагдаж буй тухайн нутаг дэвсгэрт оршин
суудаг суралцагчдад зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
3.5 Сургалтын нийт төлбөрийн 5%-ийг төгсөлтийн дараах
сургалтын бүртгэл, мэдээлэл, судалгаа хяналт үнэлгээ, үйл ажиллагааны зардалд
зориулж болно.
3.6 Суралцагчдын
ирэх, очих замын зардлыг ажиллаж буй байгууллага нь хариуцна.
3.7 3 сараас дээш хугацааны мэргэшүүлэх сургалтанд суралцагчдын
90 хүртэл хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага нь олгоно. Энэ
хугацаанд тэтгэлгийг давхцуулан олгохгүй.
3.8 Суралцагч нь төгсөлтийн дараах сургалтанд төрийн
санхүүжилтээр суралцаж төгссөний дараа тухайн гэрээ байгуулсан байгууллагадаа
сургалтын хугацаанаас хамааран 3-5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй
ажилллана.
3.9 Гурвалсан гэрээний хэрэгжилтийг талууд гэрээнд заасан
хугацаанд дүгнэж гэрээтэй холбогдсон маргаантай асуудлыг холбогдох хуулийн
байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Эрүүл мэндийын сайд,Сангийн
сайдын 2011 оны ..... сарын ....
өдрийн ............ тоот хамтарсан
тушаалын хоёрдугаар хавсралт
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах
мэргэшүүлэх болон давтан сургалтын зардлын жишиг
Нэг. Мэргэшүүлэх сургалтын төлбөр
Зардлын зүйл
|
сургалтын
төлбөр
1 багц цаг
|
хоол, унаа,
байрны зардлын тэтгэлэг
1 хоногт
|
|
1
|
Бүх мэргэжлийн
сургалт
|
16000
|
6500
|
2
|
Зайны сургалт
|
4000
|
-
|
Хоёр. Давтан
сургалтын төлбөр
№
|
Сургалт явагдах газар
|
Сургалтын төлбөр
1 багц цаг
|
Хоол, унаа,
байрны зардлын тэтгэлэг
(1 хоногт)
|
1
|
Нийслэлд
|
16000
|
6500
|
2
|
Орон нутагт
|
12000
|
6500
|
Гурав.Суралцагчдын элсэлтийн
шалгалтын төлбөрийн жишиг
№
|
Зардлын зүйл
|
Нэгж
|
Тоо хэмжээ
|
Нэгжийн үнэ
|
1
|
Шалгалтын бүртгэлийн хураамж
|
Хүн
|
1
|
10000
|
Дөрөв. Богино хугацааны
давтан сургалтын төлбөрийн жишиг
№
|
Сургалтанд хамрагдах мэргэжилтний
тоо
|
1 багц цагийн төлбөр
|
1
|
50 хүртэл
|
12000
|
2
|
51-100
|
6000
|
3
|
101-150
|
4000
|
4
|
151-ээс дээш
|
3000
|
Эрүүл мэндийн сайд,Сангийн
сайдын 2011 оны.....сарын......
өдрийн ..........тоот хамтарсан
тушаалын
гуравдугаар хавсралт
Нэг. Мэргэжлийн зэргийн шалгалтын төлбөрийн багц
1 бүлэг-А багц
|
2 бүлэг- В багц
|
3 бүлэг- С багц
|
4 бүлэг- Д багц
|
|
Өртөг өндөр эм,урвалж бодис
хэрэглэдэг чиглэл
|
Ажилбар ихтэй,тоног төхөөрөмж түлхүү хэрэглэдэг мэргэжлийн чиглэл
|
Ажилбар багавтар тоног төхөөрөмж
бага хэрэглэдэг мэргэжлийн чиглэл
|
Ажилбаргүй,ярилцлага, тохиодол,
бодлого хэрэглэдэг чиглэл
|
|
1
|
Нүүр амны мэс засал
|
Эх барих эмэгтэйчүүд
|
Хавдар судлал
|
Дотор судлал
|
2
|
Нүүр амны эмчилгээ
|
Мэс засал судлал
|
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
|
Хүүхэд судлал
|
3
|
Нүүр амны согог засал
|
Гэмтэл согог засал
|
Уламжлалт анагаах ухаан
|
Мэдрэл судлал
|
4
|
Нүүр амны гажиг засал
|
Чих хамар хоолой
|
Дүрс оношлогоо судлал
|
Халдварт өвчин судлал
|
5
|
Хүүхдийн нүүр ам судлал
|
Нүд
|
Зүү төөнө засал
|
Нийгмийн эрүүл мэнд судлал
|
6
|
Шүдний техникч
|
Эмгэг судлал
|
Сэргээн засах эмчилгээ судлал
|
Сүрьеэ судлал
|
7
|
Эмнэл зүйн лаборатори
|
БЗДХ ХДХВ/ДОХ
|
Сэтгэцийн эмгэг
|
|
8
|
Лаборант /серологи, бактерлоги,
эмгэг судлал, гистологи, цитологи, вируслоги, сонсгол судлал/
|
|||
9
|
Шүүх эмнэлэг судлал
|
Техникч /дүрс оношлогоо, соронзон
давтамжит томограф, комьпютерт томограф, акустик, туяа эмчилгээ, ангио-оношлогоо,
эмчилгээ/
|
Өрхийн анагаах ухаан
|
|
10
|
Сувилахуйн чиглэл төрөлжсөн
тохиолдолд
(мэс засал, эх барих, гэмтэл, чих,нүд, шүд г.м)
|
Сувилахуйн чиглэл
|
Эм зүйн чиглэл
|
Хоёр. Мэргэшлийн зэрэг горилогч мэргэжилтнээс авах төлбөрийн дээд жишиг
№
|
Бүлэг
|
Мэргэжилтэн
|
Зэрэг
|
Төлбөр
|
1
|
1 бүлэг
А багц
|
Их эмч,эм зүйч
бусад дээд мэргэжилэн
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
185000
|
Тусгай
мэргэжилтэн
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
95000
|
||
2
|
2 бүлэг
В Багц
|
Их эмч,эм зүйч
бусад дээд мэргэжилтэн
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
165000
|
Тусгай мэргэжилтэн
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
85000
|
||
Сувилагч
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
55000
|
||
3
|
3 бүлэг
С багц
|
Их эмч,эм зүйч бусад дээд мэргэжилтэн
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
145000
|
Тусгай
мэргэжилтэн
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
75000
|
||
Сувилагч
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
45000
|
||
4
|
4 бүлэг
Д багц
|
Их эмч,эм зүйч
бусад дээд мэргэжилтэн
|
Ахлах
тэргүүлэх,
зөвлөх
|
125000
|
Эмнэлэгийн
тусгай мэргэжлийн мэргэжилтэн
|
Ахлах тэргүүлэх
|
65000
|
No comments:
Post a Comment