Булган аймгийн
хэмжээнд “Эрүүл мэнд-Эрхэм баян” эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг 2012 оны 04
сарын 28-ны өдөр зохион байгуулах ажлын удирдамж төлөвлөгөөг сум, өрхийн эрүүл
мэндийн төвүүдэд хүргүүлсэн байна.
“Эрүүл мэнд-Эрхэм
баян” өдөрлөгт аймгийн Нэгдсэн эмнэлэг, СДЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд,
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож, иргэдийг үзлэг, шинжилгээнд
хамруулж, мэдээлэл сургалт сурталчилгаа
хийж, гарын авлага материал тараалаа.
Өдөрлөгийн нээлтийн
үйл ажиллагааг аймаг, сумын төв талбайд зохион байгуулан, иргэдийг бие бялдрын
түвшин тогтоох сорилд хамруулж, артерийн даралт хэмжих, жин, өндөр хэмжиж
биеийн жингийн индексийг тогтоох гэх мэт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
үзүүлж, шаардлагатай эм, витаминийг үнэ төлбөргүй
тараалаа.
Нээлтийн
ажиллагааны үеэр Эрүүл мэндийн газар,
Нийгмийн даатгалын хэлтсийн ажиллагсад
ажлын байрны дасгалыг хийж үзүүллээ.
Аймгийн хэмжээнд нийт 987 иргэнд
эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 47 иргэнийг шинжилгээнд хамруулсан.
“Эрүүл зөв хооллолт”, “Эмийн зохистой
хэрэглээ”, “Хөхний хавдраас хэрхэн сэргийлэх вэ”,”Хөдөлгөөн-эрүүл мэнд”,”Гараа
хэрхэн зөв угаах вэ”,”Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлье”, “Өсвөр
нас”,”Хараагаа хамгаалья”, “Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдацгаая” зэрэг 12
сэдвээр 1420 иргэнийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд хамруулсан
байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын
эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 50 гаруй нийгмийн даатгалын
дэвтэргүй иргэнийг харьяалал харгалзахүй үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Иргэдэд “Эмнэлгийн тусламж
үйлчилгээний чанарын жил”, “Эрүүл хүүхэд” аян, “Хавдрын үндэсний аян”, Нийгмийн
эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн ажил, Артерийн даралт, чихрийн
шижин, хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэг”-ийн талаар товч мэдээлэл
бүхий 50 ширхэг гарын авлага, 3000 ширхэг сургалт сурталчилгааны материалыг
тараалаа.
Төрийн албан
хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 12
байгууллагын баг оролцож, тэмцээний үеэр нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаагаа
сурталчилж, сургалт сурталчилгааны материал, гарын авлага тараалаа.
Эрүүл мэндийн газрын 3 баг /тус бүр 3-4 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй/ аймгийн төвийн худалдаа үйлчилгээний 34 байгууллагын 150 иргэнд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгаа хийж, 2000 ш гарын авлага тараасан.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бар, цэнгээний газрын эзэд 30 хүнд “Эрүүл
мэнд-Эрхэм баялаг” уриан дор “Хамтдаа 100% бэлгэвч бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийг хэрэгжүүлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд
оролцогсдод гарын авлага материал, 500 ш бэлгэвч тараав.
БУЛГАН
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment