Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн
2011 оны шинэчилсэн найруулгын 24.2, 24.6.7 заалтаар төлбөрийг нь төр
хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн
жагсаалтыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран батлахаар хуульчилсан
тул хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Эрүүл мэндийн
сайд, Сангийн сайдын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 129/100 тоот
хамтарсан тушаалыг “Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журам”-ыг
нэгдүгээр, “Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг
ба түүнд хэрэглэх эмийн жагсаалт”-ын хоёрдугаар хавсралтаар баталлаа.
Энэхүү шинэчилсэн тушаалд:
- Төлбөрийг нь төр хариуцах эмийн зардлыг жил бүр эмийн нэгдсэн төсөвтөө тусгадаг байсныг эмнэлгийнхээ төсөвт тусад нь дэд зүйл анги болгон тусгаж уг эмээр тасралтгүй хангах асуудлыг хариуцуулахаар орууллаа.
- Төлбөрийг нь төр хариуцах өвчин эмгэгийн жагсаалтаас 4 бүлгийг /11 эм/ хасч, 2 бүлэг дээр 4 эмийг шинээр нэмж, Өнчин тархины шалтгаант өсөлтийн дааврын дутмагшил, мөн Гемофилийн бүлгийг шинээр нэмж орууллаа.
No comments:
Post a Comment