Эрүүл мэндийн чиглэлийн
үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр явуулна.
Эрүүл
мэндийн тухай хуулийн 19-р зүйлд эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох талаарх асуудлыг тусгасан
юм.
Зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, мэргэжлийн
боловсон хүчин бүхий, өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн
чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоно.
Улсын
хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагаас
бусад эрүүл мэндийн байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг
олгоно.
Эрүүл
мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгоход үүсгэн байгуулагч нь үүсгэн байгуулагчийн
шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын дүрэм, үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, хүчин
чадал, тооцоо, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөл, барилга байгууламж нь үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадалд
тохирсон болон эрүүл ахуйн шаардлага хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт,
эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай
холбогдох байгууллагын дүгнэлт, эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, санхүүгийн
тооцоо зэрэг баримт бичгийг бүрдүүлэн өргөдлийн хамт тусгай зөвшөөрөл олгох аймгийн
комисст ирүүлнэ. Аймгийн комисс нь өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан
өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
Тусгай
зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг
сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас
доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ.
Тусгай
зөвшөөрлийн хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчөөгүй, харьяа
орон нутгийн татварын байгууллагаас тодорхойлолт гаргуулсан, нийгмийн даатгалын
шимтгэл төлсөн тухай харьяа орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
авсан тохиолдолд сунгана.
Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн,
тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага нь хуулийн этгээдийн гэрчилгээнд
нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардагдах материалаа 30 хоногийн дотор ирүүлээгүй тохиололд
тусгай зөвшөөрлийг түдгэдзүүлнэ.
Тусгай
зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, хуулийн этгээд татан буугдсан, тусгай зөвшөөрлийг
авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн нөхцөл
шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд
зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийг хуулийн
хүчинтэй хугацаанд сунгуулаагүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор үйл
ажиллагаа явуулж эхлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
Эрүүл
мэндийн тухай хуулийн 46.1.1-д зөвшөөрөлгүйгээр буюу зөвшөөрөлд заасныг зөрчиж,
эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан этгээдийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох арга хэмжээ авагдахыг анхаарна уу.
Эрүүл
мэндийн байгууллагын дарга, удирдах албан тушаалтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд
зориулав.
БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
No comments:
Post a Comment