“Эрүүл хүүхэд” аяны үзлэг хийх, маягт бөглөхөд анхаарах зүйл


“Эрүүл хүүхэд” аяны үзлэг хийх, маягт бөглөхөд анхаарах зүйлс болон 5 дахь долоо хоногийн Баасан гариг /2012.04.20/-аас эхлэн эмчлэн эрүүлжүүлсэн тухай мэдээ авч эхлэх болсныг мэдэгдэж байна.

  • 1.      Улсын хэмжээнд  явуулж байгаа шууд ярилцлаганд үзлэг чанаргүй хийгдэж байна  гэсэн мэдээлэл их ирж байгаа учир үзлэгийг чанартай хийх тал дээр маш сайн анхаарах
  • 2.      Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийг эмнэлгээс гарсны дараа үзлэгт хамруулах /тухайлбал даатгалд хамрагдах он сар өдөр давхцаж болохгүй учир/
  • 3.      Хүүхдийн ЭМД-ын дэвтрийн дугаарыг бичихдээ тоон дугаарын өмнөх үсгийг заавал  бичих
  • 4.      Эрхтэн тогтолцоо хэвийн гэсэн бол арын шинж тэмдгүүд чеклэгдэхгүй  /√-гүй/
  • 5.      Ямар нэгэн шинж тэмдэг чеклэсэн бол тухайн эрхтэн тогтолцоо хэвийн бус гэж үзнэ
  • 6.      Үзлэг хийх удирдамжинд заасан хүүхдийн амьсгалын тоо, нярай ба хүүхдийн зүрхний цохилтын дундаж тоо, монгол хүүхдийн артерийн цусны их даралтын дунджийг тодорхойлох, шээх рефлекс үүсгэх давсган дахь шээсний хэмжээ ба хоногт шээх тоо зэрэг  нормативийг сайтар анхаарах /Жишээ нь: 1-5 насны хүүхдийн амьсгалын тоо 15-39 –ийн хооронд байвал хэвийн гэж үзэх, 40-өөс дээш гарсан байвал амьсгал олширсон гэж тэмдэглээд хэвийн бус гэж дугуйлах гэх мэт/
  • 7.      Г хэсгийн үнэлгээ гэсэн хэсэгт урд дурдагдсан шинж тэмдгийг бичих шаардлагагүй, харин хэвийн бус шинж тэмдгүүдийн  бусад гэдэгт  хөдөлгөөний хоцрогдол гэж бичсэн  бол Г хэсгийн үнэлгээ гэсэн хэсэгт мөн хөдөлгөөний хоцрогдол гэж бичнэ.
  • 8.      Шинж тэмдгээ нягталж байгаад шууд онош тавьж болно, эсвэл хяналтанд байгаа хүүхдүүддээ шууд онош тавьж болно.
  • 9.      Шүдний зурган дээр өвчлөлийг зөв тодорхой, гаргацтай тэмдэглэх, 
  • 10.  Хүүхэд шүд цоорохоос хамгаалсан хар түрхэц түрхсэн байвал ∆ буюу ломбодуулсан гэж тэмдэглэнэ.
  • 11.  Эрхтэн тогтолцоог хэвийн бус гэж дугуйлсан мөртлөө шинж тэмдэг чеклээгүй /√-гүй/ бол хэвийн, хэвийн бус аль нь ч биш, өөрөөр хэлбэл уг эрхтэнд үзлэг хийгдээгүй гэж үзнэ. /программд шивэхэд үүнийг алгасаж шивэлт хийгдэнэ/
  • 12.  Баасан гариг бүр дэлгэрэнгүй мэдээ өгөхөд эрүүлжүүлсэн хүүхдийн мэдээ өгнө. Үүнд үзлэг хийх явцад цочмог өвчний онош /ханиад гэх мэт/ тавиад эмчилгээ зөвлөсөн гэж тэмдэглэсэн хүүхдийг дараа мэдээ өгөхдөө эрүүлжүүлсэн гэж тооцно.  
  • 13.  0-7 насны хүүхдийн гүйлсэн булчирхайн үрэвслийг үнэлэхдээ физиологийн томролт байдгийг харгалзан үзэж , үнэлэн тэмдэглэгээг хийгээрэй.
 

 ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment