Сумдын Эрүүл мэндийн төв болон эмнэлгүүдийн тайланд хяналт үнэлгээ хйисэн дүн

ЭМГ-ын даргын 140 тоот тушаалаар батлагдсан Хяналт шинжилгээ үнэлгээ хийх журмын дагуу дараах байгууллагууд тайлан мэдээг хугацаанд нь ирүүлсэн байна. Үүнд:
  • Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт / Улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор/ - ийг Бугат сумын ЭМТ, Хутаг- Өндөр сумын сум дундын эмнэлэг 
  •  Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого / Улирал бүрийн дараа сарын 05-ны дотор/-ын хэрэгжилтийн тайланг Баян-Агт, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хялганат сумдын ЭМТ-үүд, Хишиг- Өндөр, Хутаг- Өндөр сумын сум дундын эмнэлгүүд  
  •  Аймгийн ИТХ, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн мэдээ / Улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор/-г Бугат сумын ЭМТ, Хутаг- Өндөр сумын сум дундын эмнэлэг     
  •  Аймгийн  Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт /Улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор/-ийг Бугат сумын ЭМТ, Хутаг- Өндөр сумын сум дундын эмнэлэг 
                           Тайлан мэдээг хугацаанд нь ирүүлж манлайлсан Бугат сумын ЭМТ, Хутаг- Өндөр сумын сум дундын эмнэлэгт баяр хүргэе.

Дараахь байгууллагууд тайланг мэдээг хугацаанд нь ирүүлээгүй байна. Үүнд:

·         Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Аймгийн ИТХ, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн мэдээ, Аймгийн  Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтүүдийг Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хялганат сумдын ЭМТ-үүд, Хишиг- Өндөр сумын сум дундын эмнэлгүүд хугацаанд нь ирүүлээгүй байна.          
 Тайлан мэдээг заагдсан хугацаанд ирүүлээгүй дээрхи байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай бөгөөд жилийн эцсийн ажил дүгнэхэд Хяналт шалгалт хийгдсэн дүнг харгалзан үзэх болно.
Цаашид ЭМГ-ын даргын 140 тоот тушаалын дагуу материалуудыг хугацаанд нь ирүүлж байхыг мэдэгдье.


ЭДИЙН ЗАСАГ УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС






Print Friendly and PDF

1 comment:

  1. Сүүлд нь өгсөн тайланг явуулснаар тооцож мэдээндээ оруулна. уу Хугацаа хоцорсон боловч очсон шүүдээ

    ReplyDelete