Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын
2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлэгт хамтарсан шалгалтыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр
2012 оны 05-р сарын 14, 15 өдрүүдэд хийлээ.
Сум
дундын эмнэлгийн үйл ажиллагааг МХЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Сумын эрүүл
мэндийн төв, сум дундын эмнэлгийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар шалгахад 168 оноотой 38% дунд эрсдэлтэй шалгагдав.
Шалгуулагчийн ололттой тал
Сум
дундын эмнэлгийн стационарын барилга
2011 онд ашиглалтанд орсноор үйлчүүлэгчдэд
эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ээлтэй, тохилог орчинг бмй болгосон, цэвэр
усаар бүрэн хангагдсан, эмнэлгтийн гал тогоо орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож,
эмчилгээний хоолыг хийх боломж нөхцлийг бүрдүүлсэн, тогооч нь сургалтанд хамрагдаж
мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд бүгд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Сум дундын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд мэргэшүүлэх болон, мэргэжил дээшлүүлэх, урт
болон богино хугацааны сургалтуудад
тогтмол хамрагдаж байгаа ба 2012 онд 4 эмч, мэргэжилтэн мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцаж
байна.
Эрүүл
мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал:
Чанарын албыг Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаалаар батлагдсан журмын
дагуу ажиллуулж байгаа боловч чанарын албаны ажиллах журам өнөөгийн шаардлагыг хангахгүй, үйл ажиллагаа нь тогтмолжоогүй, цаашид үйл ажиллагааг
эрчимжүүлэх, зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Эмнэлгийн тусламж
үйлчилгээнд сувилахуйн тусламжийг сайжруулах, чанар хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч,
ажлыг эзэнжүүлэх, онол дадлагыг хослуулан эзэмшүүлэх, түгээмэл үйлдлийн стандартын
дагуу чек лист ашиглах, ижил мэргэжилтний үзлэгийг зохион байгуулах аргыг хэрэглэн
үнэлгээ хийж ажиллах хэрэгтэй байна.
Яаралтай тусламжийн бэлэн
байдлыг шалгахад эмийн бэлэн байдал хангагдсан боловч осол, гэмтлийн үед хэрэглэх
ороох боох материал, амбу, хүчилтөрөгч өгөх хамравч зэрэг тоног төхөөрөмжийг бэлэн
байлгах, нөхөн хангалтыг тогтмол хийгээгүй, яаралтай тусламж үзүүлэх журмаа шинэчлэх
шаардлагатай байгаагаас гадна нас баралт,
оношлогоо эмчилгээний алдаа, зөрчлийг бүртгэн хэлэлцэх, дүн шинжилгээ хийх ажил
тогтмолжоогүй
байна.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний дүрмийг
хэрэгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар тодорхой ажлуудыг хийж байгаа
боловч үр дүнд төдийлөн хүрэхгүй байна. Сум
дундын эмнэлгийн эрхлэгчийн тушаалаар ёс зүйн багийг томилсон, ёс зүйн багийн
ажиллах дотоод журмыг боловсруулан хэрэгжүүлдэг, иргэдээс
эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр санал асуулга боловсруулан авсан зэрэг
ажлуудыг хийсэн байна. Гэвч
санал асуулгын дүнг нэгтгэн
дүгнэх,
мөрөөр нь ажиллах төлөвлөгөө
гаргаж хэрэгжүүлээгүй, өмнөх
судалгаа болон дараагийн судалгааны хооронд харьцуулалт хийж ажилладаггүй мөн
санал асуулгаас харахад эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаар иргэд “Өвчтөндөө хайхрамжгүй
ханддаг, эелдэг харьцаа дутмаг, үйлчилгээ шуурхай биш хөшүүн” зэрэг сэтгэгдэл
бичсэн нь энэ чиглэлээр зохион байгуулж байгаа ажлыг дутагдалтай гэж дүгнэж
байна.
Халдварт бус өвчний үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг
шалгахад үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ажлын тайлан мэдээг хавтасжуулан, суурь судалгааг авч,
сурталчилгааны ажлыг зохион байгуулсан тухай баримт нотолгоо, үндэсний
хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хийж эзэнжүүлж ажиллаж байна.
Нөхөн
үржихүйн болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн судалгааг шинэчилж 898 эмэгтэйг бүртгэн 173 хүнийг урьдчилан
сэргийлэх үзлэгт хамруулсан
байна. Жирэмсэн
эмэгтэйг эхний 3 сартайд 81,3%-ийг
хяналтанд авсан, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн
аргад 468 эмэгтэйчүүдийг хамруулж сургалт сурталчилгааг тогтмол хийсэн, жирэмснээс
хамгаалах эм, хэрэгслийн хангалт 100% байна.
Ахмад настны
судалгаа, өвчлөлийн судалгааг 2008 оноос хойш хөтлөөгүй, шинчлэж гаргаагүй, хэвтрийн болон эмзэг бүлгийн ахмадуудыг хяналтанд бүрэн хамруулаагүй
байна.
Сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5082:2005 стандартын С-хавсралтанд заагдсан 108 нэр төрөл
эмчилгээ,
оношлогооны багаж, тоног төхөөрөмж байхаас
хангалт 79,6%-тай байна.
Халдвар
хяналтын тогтолцоо, эрүүл ахуйн нөхцөл, халдварын эсрэг дэглэм, эрүүл мэндийн байгууллагад тавигдах
нийтлэг шаардлага.
Сум
дундын эмнэлэг нь эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг зориулалтын саванд ангилан ялгадаг, халдварт өвчнөөс хамгаалах бүрэн өмсгөлтэй, бэлэн байдлыг хангасан, үзлэг,
эмчилгээнд шаардлагатай нэг удаагийн хэрэгслээр хангагдсан байна. Эрүүл мэндийн ажилтнууд гар угаах нөхцлөөр бүрэн
хангагдсан, зааврын дагуу гар угааж хэвшсэн, ажиллагсад 3 ээлжийн ажлын хувцастай,
ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг зохих шаардлагын дагуу угааж хэрэглэж байна.
Сум
дундын эмнэлэг нь зориулалтын байртай, өрөө тасалгаа хүрэлцээтэй, стандартын шаардлагыг
хангасан, өрөөний хана, шал цэвэрлэгээ, ариутгал хийхэд тохиромжтой, өрөөнүүдийн
дотор тал нь цайвар өнгөтэй, байгалийн болон
зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй ба эмнэлгийн гадаад орчин нь үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг
бүрэн хангасан, цэвэрхэн, тохижилт сайтай, явган хүний замтай. зүлэгжүүлсэн, гэрэлтүүлэгтэй
байна.
Эм,
эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал.
Сум дундын
эмнэлэг нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн захиалгыг
тусад нь үйлдэж, зарцуулалтын бүртгэлийг бүрэн хөтөлсөн, жорын маягтаар хангагдсан, эмийн мэдээлэл,
сургалт хийж бүртгэл
хөтөлдөг, яаралтай тусламжийн эмийг хадгалалтын
горимын дагуу хадгалж, зарцуулалтанд хяналт тавьдаг, эмийн гаж нөлөөг
бүртгэн мэдээлж
байна. 4 эмчийн бичсэн 100 жорыг
шалгахад 35% нь стандартын шаардлага хангахгүй жор байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн
тухай хуулийн 4 заалтын хэрэгжилт 50%-тай
байна.
Шалгалтаар
илэрсэн зөрчил, шалтгаан нөхцөл.
1.
Хишиг-Өндөр сум дундын эмнэлэг нь стандартад заасан орон
тооны доод хязгаарт хүрч ажиллаагүй, мэс заслын их эмч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, дүрс
оношлогооны техникч, ерөнхий мэргэжлийн эмч тус тус дутагдалтай байгаа
2.
Тусламж, үйлчилгээний чанарт дотоодын шалгалтыг тогтмол хийж үнэлэлт дүгнэлт өгч
ажиллаагүй, дотоод хяналт төлөвшөөгүй
3. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд тохирсон
стандарт, удирдамжийн жагсаалтыг гарган баталгаажуулж, хэрэгжүүлэх нөхцлийг
бүрдүүлээгүй, эмнэлгийн мэргэжилтэн нь оношлогоо, эмчилгээ, урьдчилан
сэргийлэх ажлын стандарт технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг
бүрэн мөрдөж ажиллаагүй
4.
Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс зохион байгуулагдаж буй
Насанд хүрэгчдийн артерийн даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2-ын илрүүлгийн
үзлэгийг зохион байгуулаагүй, үзлэгийг бүртгээгүй, эрсдлийн үнэлгээг тооцож ажиллаагүй,
илрүүлгийн үзлэгт ашиглагдах ёстой нэг удаагийн оношлуур, тестийг хэвтэн эмчлүүлэгчдийн
биеийн байдлыг хянах, оношлох зорилгоор ашигласан ноцтой зөрчил илэрсэн.
5. Иргэдэд эрүүл мэндийн
боловсрол олгох мэдээлэл сургалт, сурталчилгааг хангалтгүй зохион байгуулсан, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт,
сурталчилгааны үндэсний стратегийг мөрдлөгө болгон ажилладаггүй, сар бүрийн
нэрэмжит ажлууд хийгдээгүй, төсөл хөтөлбөрийн зардлыг тоног төхөөрөмж худалдан
авалтанд зарцуулж, сургалт, сурталчилгааны ажилд зарцуулаагүй, мэдээлэл,
сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахдаа даргын тушаал гаргадаггүй,
баримт нотолгоо байхгүй байгаа
6. Үйлчлүүлэгч болон
ажиллагсадаас авсан сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр зохион байгуулах ажлыг төлөвлөгөө
гаргаж, хэрэгжилт үр дүнг тооцож ажиллаагүй, зөвхөн шалгалт ирсэн тохиолдолд үзүүлэх түвшинд судалгаа
авч байгаа
7. Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн судалгааг гаргаагүй, жирэмсний хяналтанд байгаа 16 эмэгтэйгээс 7-г хяналтанд нь бүрэн хамруулаагүй,
жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч 15-г шалгахад нарийн мэргэжлийн эмчиийн үзлэгт хамруулаагүй, аарцаг хэмжилт хийгээгүй, цусны
бүлэг тодорхойлоогүй, төрсний дараах эхийн хяналтын талаар эх хүүхдийн эрүүл мэндийн
дэвтэрт бичиглэлгүй, 100% хянаагүй
8.
Хүүхдийн диспансерийн хяналтанд 46 хүүхэд байгаа, хяналтын зартанд үзлэгийн тэмдэглэл
2012 онд огт бичигдээгүй, хяналт муу байгаа,
0-15 насны хүүхдийг товлолын дагуу үзэж хянадаггүй
9. Халдвар хяналтын баг нь сар бүр хуралдаагүй, хэлэлцсэн, шийдвэрлэсэн
асуудалгүй, халдвар хяналтын багийн ажлын баталгаажсан төлөвлөгөөгүй, дотоод хяналтын
графикгүй, эрүүл мэндийн ажилтнуудын гар
халдваргүйтгэлд хэрэглэж байгаа
спиртэнд
суурилсан халдваргүйжүүлэх бодис
эмнэлгийн нөхцөлд хэрэглэх шаардлагыг хангахгүй байгаа,
10. Шаардлага
хангасан хог хаягдлын байргүй, хог хаягдлыг
ангилан ялгах уутгүй, техник үзүүлэлтийн шаардлага хангасан хогийн саваар бүрэн хангагдаагүй
11. Эмч нар эмийн жорыг стандартын дагуу бичдэггүй, эмийн
гаж нөлөөг хэлэлцэж Эрүүл мэндийн газарт мэдээлдэггүй,
12. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, засварлах,
ашиглах үеийн аюулгүй ажиллагааны заавар бүхий техникийн
бичиг баримтууд дутуу, багаж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага, инженерээр
гүйцэтгүүлэх гэрээ байгуулж ажиллаагүй, аюулгүй ажиллагааны заавар, журам, санамжуудаар
хангагдаагүй, сургалт явагдаагүй зөрчлүүд илэрлээ.
Зөрчил
гарч байгаа шалтгаан нөхцөл нь эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт хангалтгүй,
эрүүл мэндийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, ажлын сахилга хариуцлага
сул, байгууллагын дотоод хяналт шалгалт төлөвшөөгүйтэй холбоотой байна.
Авсан арга хэмжээ:
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хишиг-Өндөр сумын
сум дундын эмнэлгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тэшигмаад 14 заалттай албан шаардлага
өглөө. Эмч, сувилагч 12 хүнд эмнэлгийн халдварын эсрэг дэглэм, гарын халдваргүйтгэл,
өртөлтийн дараах сэргийлэлт сэдвээр мэргэжил
арга зүйн зөвлөгөө өгч, Эрүүл мэндийн тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын
тухай хуулиудыг 20 хүнд сурталчилсан. Шалгалтын
дүнг сум дундын эмнэлгийн нийт ажиллагсдад танилцуулсан. Хугацаа дууссан 26
ампул прозерин, ампул окситоцин, 7 ампул гидрализин, 1 ампул метилэргометрин
эмүүдийг тус эмнэлгийн устгалын комиссоор газар дээр нь устгуулав.
Дүгнэлт
Сум дундын эмнэлэг нь 2011 онд Эрүүл мэндийн байгууллагын
үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар 29,7%-тай бага эрсдэлтэй шалгагдаж байсан
бол 2012 онд 38%-тай дунд эрсдэлтэй болж эрсдэл нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн мэргэжилтний
ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гараагүй байна. Эмнэлгийн гаралтай хог хаягдлын менежмент төлөвлөлт хангалтгүй,
халдварын хяналтын тогтолцооны журам зааврууд бүрэн хэрэгжихгүй байна. Мөн эмийн чанар аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг төлөвшүүлэх шаардлагатай байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Д. БАТПҮРЭВ
No comments:
Post a Comment