Анхан шатны тусламжийн нэгдсэн багцийн сургалт зохион байгуулагдаж байна

2010 оноос эхлэн ДЭМБ, НҮБ-ийн  бусад төрөлжсөн байгууллагууд болон Монголын Засгийн газрын хэрэгжүүлж буй "Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах" төслийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын сум, багийн түвшинд эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх нэн шаардлагатай анхан шатны тусламжийн нэгдсэн багцыг боловсруулж, сургалтыг зохион байгуулж эхлээд байна.

    Сум, багийн түвшинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн ажиллагсадын ЭМАШТ-ийн талаархи мэдлэг, чадвар, хандлага, дадлыг дээшлүүлэх зорилготой тус сургалт нь Булган аймагт 2012 оны 06 сарын 11-нээс 16 ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд АНЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.    
    Сургалтын нээлтэнд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн
Др.Салик Говинд,   ЭМЯ , Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн
зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П. Мөнхтулга, ЭМЯ  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтанзагас нар оролцож, сургалтын үйл ажиллаганд амжилт хүслээ.
Сургалтанд оролцогчид .....
ДЭМБ болон ЭМЯ-ны төлөөлөгчид Аймгийн төв музеид
"Эмийн цэцэглэн" өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр
"Эмийн цэцэглэн" ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр...
"Эмийн цэцэглэн" ӨЭМТ-ийн сайн дурын ажиллагсадын үйл ажиллагаатай танилцаж буй...
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment