"Орон нутагт ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх нь" сэдэвт уулзалт Булган аймагт зохион байгуулагдана

"Орон нутагт ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүүлэх нь" сэдэвт уулзалт Булган аймагт зохион байгуулагдаж байна. ЭМЯам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр "Орон нутагт ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх нь" сэдэвт уулзалт семинар 2012 оны 06 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Булган хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү уулзалт семинарт  ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр,    ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Бямбаа, ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч  А.Оюунбилэг болон бусад албаны төлөөлөгчид, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, ДОХ, БЗДХ-ын кабинетийн их эмч оролцож байна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment