Булган аймгийн эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдийн товч танилцуулга

БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА   ПЭЛЖЭЭ ОВОГТОЙ  АЛТАНГЭРЭЛИЙН НАМТАР
           
            Пэлжээгийн Алтангэрэл 1968 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 44 настай, эрэгтэй,  Ам бүл 4,  эхнэр,  2 хүүхдийн хамт амьдардаг.

            1976-1986 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10  жилийн 1 сургуулийг, 1996 онд  Улаанбаатар хотын АУИС-ийг дүүргэсэн.
            1998 онд  рентген эмчийн, 2000 онд  чанд авиан оношлогоо, 2003-2004 онд  дүрс оношлогооны эмчийн резидентурт тус тус  суралцсан.
            2002 онд  Улс төрийн дээд сургуулийг улс төр удирдахуйн ухааны дээд боловсролоор дүүргэсэн.
            1996-1999 онд түргэн тусламжийн  станцын их эмч, 1999 оноос  оношлогооны тасгийн дүрс оношлогооны эмчээр ажиллаж байна.
Алтангэрэлийн ажлын амжилтыг үнэлж 2003 онд МЗХ-ны “ Тэргүүний залуу “ алтан медаль , 2006 онд ЭМЯ-ны “ЖУУХ БИЧИГ”, 2011 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан, 2010 онд  “Улсын шилдэг радиологч эмч” болсон.
Алтангэрэл  нь сүүлийн 5 жилд гэрлийн шинжилгээг 66511 хүнд хийж хавдар 56,буглаа 6, сүрьеэ өвчнийг 109-ийг илрүүлж зохих шатны эмнэлэгт шижүүлж эмчилүүлсэн. Анагаах ухааны доктор  Шагдарсүрэн , Лхагвасүрэн нартай хамтарч орон нутагт анх удаа элэгний судас бөглөх эмчилгээг 40 хүнд хийж үр дүнтэй болж үйлчлүүлэгчдийн талархалыг зүй  ёсоор хүлээж байдаг мэргэжилдээ өсч яваа чадварлаг мэргэжилтэн .
Чанд авиан шинжилгээг 20993  хүнд  хийж  хавдар 154,чулуу 339,уйланхай 82 бэтэг 13-ыг оношилж   байна , хөх , уушиг зүрхний гялтангийн  усжилтыг ялган  оношлох  болсон.
Эмч нарын онол практикийн бага хуралд  “Элэгний хавдрын судалгаа  “  "Хожуу  зулбалтыг чанд авианы шинжилгээний хяналтанд  хатгах “ зэрэг сэдвээр 4 удаа илтгэл тавьж тусгай байр эзэлж байсан.
Алтангэрэл нь  Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны даргаар ажиллах хугацаанд ажилчдын нийгмийн асуудлын талаар нэгдсэн эмнэлгийн захиргаатай тохиролцон хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж ажилласан.

БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮН РАВДАН ОВОГТОЙ ОДГАРАМЫН  НАМТАР

Р.Одгарам  1965  онд Булган  аймгийн  Булган  суманд   төрсөн . 39 настай , эмэгтэй .  ам  бүл  4  , нөхөр  2 хүүхдийн  хамт  амьдардаг .
1991 онд  Анагаах  ухааны  их  сургуулийг    хүний  их  эмчийн  мэргэжлээр  төгссөн  . 1992  онд  эх  барих  эмэгтэйчүүдийн  , 1994  охидын эмчийн  , 1995 онд  эх  барих  эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн дагалдан дамжаанд  тус тус  суралцсан .
1991 – 1993 онд  Булган  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн  өрхийн  хэсэгт их эмчээр , 1993  -  2000  онд  Нэгдсэн  эмнэлгийн  амбулатори ,  төрөх – эмэгтэйчүүдийн  тасагт  охидын кабинет , эх  барих  эмэгтэйчүүдийн  их  эмчээр ,2000  оноос  Булган  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн  чанарын  менежерээр , эрүүл  мэндийн  салбарт  тасралтгүй  22  ажиллаж  байгаа .
Мэргэжлийн чиглэлээр эмэгтэйчүүдийн өвчлөл, эмчилгээ хагалгаа болон түүний дараахь үед эмчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээний талаар бусдыгаа  үлгэрлэн ажиллаж тэдэнтэйгээ хамтран аливаа асуудлыг шийдвэрлэж, үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэлгүйгээр үйлчилдэг
             Үйлчлүүлэгчид болон эмчлүүлэгчидтэй дотно харьцаж, тэдний зовиур шаналгааг бүрэн сонсож  эмчийн  үүргийг    гүйцэтгэхийн зэрэгцээ эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах талаар дорвитой  алхамуудыг хийж чадсанаар  “ Үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа “ өндөр түвшинд хүрсэн.
2010 оноос “Аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны гишүүнээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа салбар хорооны хуралд тогтмол оролцож, иргэдийг өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцож ажилласан.

БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮН АМАР ОВОГТОЙ ГАНБОЛДЫН ТОВЧ НАМТАР

            Амар  овогтой Ганболд нь  1962 оны 4-р сарын 18-нд  Улаанбаатар хотод төрсөн. Булган аймаг Булган сум 5-р багт эхнэр хүүдхинй хамт амьдардаг. Ам бүл 3. Инженер программ зохиогч мэргэжилтэй. 1983-1987 онд Булган аймгийн АДХГЗ-ны Статистикийн хэлтэст инженер программ зохиогч, 1987-1989 онд Булган аймгийн ХЗЭХороонд Үзэл сурталийн хэлтэст зааварлагч, 1989-1990 Булган хотын ХЗЭХороонд Орлогч дарга, 1990 Булган аймгийн Залуучуудын холбоо Дэд дарга, 1994-1996 Булган аймгийн МҮАН Дарга, 1996-1999 Булган аймгийн Булган сумын ЗДТГазарт Орлогч дарга, 1999-2003 Булган аймгийн Ардчилсан намд Нарийн бичгийн дарга, 2003-2004 “Хувьдэлгэрэх” ХХК Захирал, 2004-2008 Булган аймгийн ХХҮХ Орлогч дарга, 2007 оноос одоог хүртэл “Булган манлайлал”  ТББ Тэргүүнээр  ажиллаж байна.
            Булган манлайлал”  ТББ Тэргүүнээр  ажиллах хугацаандаа “Сургалт нөлөөлөл ба хамтын ажиллагааны сүлжээ” төсөлд хамрагдаж орон нутагт иргэдийн оролцоог дээшлүүлэх талаар олон талт арга хэмжээ, олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулж байсан.
            Тухайлбал: Сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналт үнэлгээг хийж, дүнг эмхэтгэл болгон хэвлүүлж ЕБС, хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж ажилласнаар “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт стандартын түвшинд хүрсэн.  Хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаа талаар “Хэрэглэгчийн үнэлгээний картыг ашиглан төрийн үйлчилгээний үр дүнг тооцох нь” төслийг хэрэгжүүлэн Бугат, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын 6000 гаруй иргэдээс хэрэглэгчийн үнэлгээний картаар судалгаа аван дүнг эмхэтгэн сумдын ИТХ, Засаг дарга нарт ажлын хэрэгцээнд нь зориулан өгсөн.
            Хөдөө орон нутагт “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийн түвшинд иргэдтэй хамтран үнэлгээ хийж, дүгнэлтийг Аймгийн Болвсрол соёлын газар, Багш нарын ёс зүйн салбар зөвлөлд танилцуулан, дүрмийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар олон ажлуудыг төлөвлөн хамтран зохион байгуулсан.

 БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮН  БАДАРЧ ОВОГТОЙ  ОДХҮҮГИЙН ТОВЧ НАМТАР

             Боржигон овогт Бадарчийн Одхүү нь 1985 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1993-2003 оны хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургуульд суралцан төгсч бүрэн дунд боловсрол, 2003-2007 оны хооронд Их Засаг их сургуульд суралцан эрх зүйч мэргэжил тус тус эзэмшсэн. Одоо Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Б хэсгийн 11 дүгээр гудамжны 15 тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
2007 оны 03 дугаар сараас 10 сар хүртэл Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалах үндсэний нийгэмлэгт Хуулийн зөвлөх,  2008 оны 01 дүгээр сараас 2011 оны 04 дүгээр сар хүртэл Булган аймгийн Сум дундын шүүхэд шүүгчийн туслах, 2011 оны 04 дүгээр сараас эхлэн Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст эрх зүйн сургалт сурталчилгаа, хүний эрх хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байна.
            Ажиллах хугацаандаа 2000 гаруй иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, 16 сум 1 тосгонд 5 удаа иргэдэд зориулан хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан.
            Эрх зүйн сургалт, сурталчилгааг Хишиг-Өндөр, Могод, Бугат, Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ, Булган  зэрэг сумдад  явуулан, төр ,төсвийн байгууллагуудын албан хаагч нарт Төрийн албан хаагч нартай холбоотой ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулан нэгтгэн ажиллах талаар мэргэжил арга хууль болон холбогдох бусад эрх зүйн актуудын талаар сургалтыг тусгайлан хийж, хуулийн хэрэгжилтийн зүйн зөвлөгөөг өгч ажилласан. Булган аймгийн төрийн байгууллагуудын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа Ёс зүйн салбар зөвлөл хороодын дарга, гишүүд, байгууллагын дарга, эрхлэгч нарыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулан, төрийн бүх байгууллагуудын албан хаагч нарт хандсан 11 зүйл бүхий зөвлөмжийг гарган хүргүүлсэн.     

             БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮН ДАМБАЖАМЦ ОВОГТОЙ ОТГОНСҮРЭНГИЙН
ТОВЧ НАМТАР

Д.Отгонсүрэн нь 1973 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 38 настай эмэгтэй. Ам бүл 4. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.
1991 онд Булган хотын 10 жилийн 1-р сургуулийг төгсөж, 1996 онд Дархан хотын АУДуС-ийг бага эмч-сувилагч мэргэжлээр, 2005 онд ЭМШУИС-ийн сувилахуйн бакалаврын өдрийн ангид эчнээгээр элсэн суралцан төгссөн. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, түргэн тусламж, халдварт, төрөх тасгуудад ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 2001 оноос дотор мэдрэлийн тасгийн ахлах сувилагч, 2005 оноос одоог хүртэл Сувилгааны албаны даргаар ажиллаж байна.
Сувилгааны албаны даргаар ажиллах хугацаандаа хэд хэдэн зорилтуудыг төлөвлөж ажилласнаар багагүй амжилтанд хүрч байна. Сувилахуйн хөгжлийн бодлогын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг жил бүр байгууллагын стратеги төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж биелэлтэнд хяналт тавьж ажилладаг. Сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт, сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу үйлчлүүлэгчдэд мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилгоор сувилагч эмнэлгийн мэргэжилтний ажил дүгнэх шалгуур үзүүлэлт, журам шинээр боловсруулан үүнтэй уялдуулан хувь хүний өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөг гаргуулан гүйцэтгэлийн чанар стандартын түвшинд тавих хяналтыг өндөржүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
2011 онд Яаралтай тусламж үзүүлэхэд сувилагч эмнэлгийн мэргэжилтний үүрэг оролцоо, ур чадвар, мэдлэгийн хүрээг нэмэгдүүлэх үүднээс мэс засал, сэхээн  амьдруулах, түргэн тусламжийн тасаг, шинээр ажилд орж байгаа 35 сувилагч эмнэлгийн мэргэжилтэнг  хамруулсан хэсэгчилсэн бүлгийн сургалтыг   онол дадлага хослуулан зохион байгуулсан ба анагаах ухааны коллежийн 30 оюутан, сум, сум дундын сувилагч эмнэлгийн 6 мэргэжилтнүүдийг гардан үйдлийн  болон эмнэл зүйн дадлага хийлгэж удирдлага арга зүйгээр хангаж ажилласан. MNS 4621-2008 стандартыг үндэслэн Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч эмнэлгийн мэргэжилтний тусламж үйлчилгээнд хамрагдах 10 бүлгийн 103 үйлдлийн жагсаалт,  үнэлгээний хэлбэрийг тасаг бүрийн онцлогт тохируулан гарган, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгуулж байна.     Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүдийн хэрэглэсэн хөвөнгийн хэрэглээг 5 сарын байдлаар судалгаа хийж хөвөн бөмбөлгийг ариутгалын тасагт төвлөрүүлсэн нь ариун хөвөн бөмбөлгийн хэрэглээ, халдвар хамгааллын хувьд хийсэн амжилттай ажил болсон. Сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр бодлого боловсруулан эрчимтийн хуудсын үзүүлэлт болох глазгог үнэлгээ, өвдөлтийг шугаман үнэлгээгээр үнэлэх мөн  эмч бусад мэргэжилтэнтэй багаар ажиллах талаар санаачлага гарган ажиллаж байна.
2010 оноос “Аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны гишүүнээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа салбар хорооны хуралд тогтмол оролцож, иргэдийг өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцож ажилласан.

 БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮН АЛТАНГЭРЭЛ  ОВОГТОЙ ОЮУНГЭРЭЛИЙН
ТОВЧ НАМТАР

А.Оюунгэрэл нь 1959 онд төрсөн, Ам бүл 3. Нөхөр охины хамт амьдардаг. 1982 онд  Анагаах ухааны дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн.
1982-1985 он хүртэл Эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч, 1985-2005 хүртэл Эмийн мэдээлэл сурталчилгааны байцаагч, эмийн сангийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан ба 2005 оны 4 сараас Булган эм хангамж ХХК-ний захирлын ажлыг хийж байна. Улсад тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
А.Оюунгэрэл   нь 1984 онд Эмийн технологич, 1986 онд Эм зүйн зохион байгуулалт,1990 онд Эмийн мэдээллийн, 2000 онд Улан-уд хотод эмийн технологич, 2002 онд эмийн чанарын хяналтын,  зэрэг курст суралцаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн.
А.Оюунгэрэл нь ажиллах хугацаандаа аймгийн төвийн иргэд, хөдөлмөрчдийг чанартай эм, эмнэлгийн хэрэгсэлээр тасралтгүй жигд хангаж эмийн чанар аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж ирсэн. 
        Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхийн тулд эмч нар болон хөдөлмөрчдөд эмийн мэдээллийг сар бүр хийж, хэрэглэхэд онцгой нөхцөл шаардагдах эмүүдийн хэрэглэх зааврыг бичиж тухайн эмийг авсан үйлчлүүлэгчдэд эмтэй нь цуг өгч тайлбарладаг болсноор эмийг буруу хэрэглэхээс сэргийлж , хөдөлмөрчид ч талархан хүлээн авч байна.
            2011 онд Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд онцгой анхаарч эмийг стандартын шаардлага хангасан жороор олгохын тулд эмч нарын жор бичилтэнд сар бүр судалгаа хийж илэрсэн зөрчлийг мэдээлж ажилласнаар жор бичилтийн зөрчил 30 хувиар буурсан.
Эмийн жорын маягт, жор бичилтийн MNS 5360:2006  стандартад 2008 онд оруулсан өөрчлөлтөөр энгийн эмийн жорын маягтын хэмжээ 80х115 мм болгосон нь жорыг стандартын дагуу бичихэд шаардлага хангахгүй байсан тухай  ЭМЯ-ны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтэст уламжилж энэ стандартын зөвхөн энгийн эмийн жорын хэмжээнд өөрчлөлт оруулахаар болж А4 цаасыг 4 хуваасны хэмжээтэй болгон өөрчлөлт оруулсан нь үйл ажиллагааны шаардлагад нийцэж стандартын хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдсэн.
            Булган эм хангамж ХХК нь 73 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол улсын бүртгэлд бүртгэгдсэн, МХГ-ын дүгнэлттэй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй Зайлшгүй шаардлагатай эм, мөн зах зээлд нийлүүлэгдэж байгаа өргөн хэрэгцээний эмийг аймаг, сум, сум дундын эмнэлгүүдэд тендрээр, эмийн сангуудад бөөний үнээр, эмийн сангаараа хөдөлмөрчдөд жижиглэн худалдаалах үйл ажиллагаа явуулж байна.
            2010 оноос Эрүүл мэндийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж, аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлого зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮН ПҮРЭВСҮРЭН  ОВОГТОЙ ДАМБЫН ТОВЧ НАМТАР

Пүрэвсүрэн овогтой Памба нь 1948 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. Ам бүл 2. ХАА-н дээд сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, ЗХУ-ын Өвөр байгалийн цэргийн тойргийн армийн дэргэдэх Улс төрийн их сургууль тус тус дүүргэсэн. Техникийн ухааны магистр цолтой.
1971-1974 онд Булган аймгийн Эрүүлийг хамгаалах газрын түргэн тусламжийн жолооч, 1979-1981 онд Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-н инженер, 1984-1985 онд Аймгийн ХААУГ-ын ерөнхий инеженер, 1957-1992 онд Рашаант сум, Сансар ТАА-н дарга, 1992-1997 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч, засаг даргын орлогч, 1997-2003 онд Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга, 2003-2011 он Мэргэжлийн хяналтын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2011онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Сумын АДХ-ын депутатаар 3 удаа, аймгийн АДХ-ын депутатаар 2 удаа аймгийн ИТХ—н төлөөлөгчөөр 4 удаа сонгогдсоны дээр тасралтгүй 16 жил аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдож ажилласан.
ХАА-н салбарт ажиллагсад, залуучуудад зориулан “Цаг агаарыг ажиглаж таамаглахуй”, “Хурдан хүлгийн шинж засал”,”Өөрийгөө эмчлэх боломж бий”,”Хүнсний ногоо ба эрүүл мэнд”, “Хануйн олон рашаан”,”Нутгийн заяа түшнэ” зэрэг номууд бичиж хэвлүүлсний дээр “Автомашины түлш зарцуулалтад нөлөөлөх хүчин зүйл”,”Монгол орны ашиглалтын нөхцөлд авто тээврийн ажлын түлш зарцуулалттын алдагдлыг багасгах боломж”,”Хөрсний эвдрэлтэй тэмцэх техник технологийг бүтээлчээр хэрэглэх нь”, “Монгол орны нөхцөлд үр тарианы үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх боломж”,”Булган аймгийн нутагт дэвсгэрт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн хөтлөх систем”,” ХАА-н цаг үеийн ажлын график аргачлал” зэрэг судалгаа арга зүйн шинжтэй бүтээл туурвисан байна.
Төрийн албаны зөвлөлийн Булган аймгийн салбар зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Хангал, Гурванбулаг сумдын хүн эмнэлгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг явуулахад Төрийн албаны салбар зөвлөлийг төлөөлөн оролцож байсан.

БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮН ӨСӨХ  ОВОГТОЙ ЭНХМААГИЙН ТОВЧ НАМТАР

Өсөх овогтой Энхмаа нь 1962 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 1986 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний факультетыг төгссөн. 1986-1990 онд Булган аймгийн Орхон сумын хүн эмнэлэгт их эмч, 1991-1992 онд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр, 1992-2005 онд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч, 2005 -2010 онд Эрүүл мэндийн газрын орлогч дарга, 2010 оноос Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга буюу анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
1992 онд мэдрэлийн эмчийн резиденс, 2000 онд мэдрэлийн эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт, Удирдлагын академийн Төрийн захиргааны удирдлагын сургуулийг тус тус дүүргэж мэргэжил ур чадвараа дээшлүүлсэн.
Эрүүл мэндийн газрын орлогч дарга болон мэргэжилтнээр ажиллах хугацаандаа эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, ёс зүйтэй холбоотой 16 өргөдлийг ёс зүйн салбар хороо болон хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэсэн. Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтанд хамрагдан аймгийн хэмжээний эвлэрүүлэн зуучлагчаар бэлтэгдсэн.  “Аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн салбар хороо”-той хамтран 2011 онд Дашинчилэн, Тэшиг, Орхон сумын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэн иргэдэд хариу хүргүүлсэн.
 ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО



Print Friendly and PDF

1 comment: