Булган аймгийн “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар
хороо”-ны 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Эмнэлгийн
тусламж үйлчилгээний чанарын жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан
“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт”-ыг ДЗМОУБ-ын дэмжлэгтэйгээр “Асуудалд
суурилсан төв” ТББ-тай хамтран 2012 оны 06 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд
Булган суманд зохион байгууллаа.
Сургалтад Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн
эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагуудын эмч, сувилагч тусгай мэргэжилтэн нийт 130 гаруй эмнэлгийн
мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтыг
“Асуудалд суурилсан төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, ЭМШУИС-ийн Анагаах ухааны
сургуулийн мэргэжлийн суурь ур чадварын тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны
доктор, дэд профессор С.Наранчимэг, “Асуудалд суурилсан төв” ТББ-ын сургагч
багш, ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэргэжлийн суурь ур чадварын
тэнхимийн багш, Сувилахуйн ухааны докторант С.Нармандах нар удирдан явууллаа.
Сургалтаар
дараах сэдвүүдээр мэдээлэл өгч, дадлага ажил гүйцэтгэх, багаар ажиллах зэрэг
сургалтын аргуудыг ашиглан сургалтыг сонирхолтой, үр дүнтэй хэлбэрээр явуулан эмч,
сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд дэлхийн анагаахын боловсролын шинэчлэл,
өөрчлөлтөнд үндэслэн хурдацтай өөрчлөгдөн буй нийгмийн хэрэгцээ шаардлагад
нийцсэн шинэ мэдээллийг тасралтгүй эзэмшүүлж мэргэжлийн суурь ур чадварын
талаарх ойлголтыг улам бататгахад үнэтэй хувь нэмэр орууллаа.
Үүнд:
-
Эмнэлгийн
мэргэжилтний мөн чанар, үнэ цэнэ
-
Ёс
зүйн тухай ойлголт
-
Эмнэлгийн
мэргэжилтний алдаа
-
Эмнэлгийн
мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ
-
Эмнэлгийн
мэргэжилтний ёс зүйд нөлөөлөх хүчин зүйлс
-
Харилцааны
тухай ойлголт
-
Харилцааны
төрөл
-
Хандлагын
тухай ойлголт
-
Хандлагын
бүтэц, агуулга
-
Хандлагад
суралцах арга зүй
-
Хандлагыг
үнэлэх арга зүй
-
Мэргэжлийн
хандлагын тухай ойлголт
Сургалтын үеэр оролцогчдыг 8 бүлэгт хуваан дараах
сэдвүүдээр даалгавар өгч “Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний
харилцаа”,”Аливаа асуудлыг зөв тодорхойлох, шийдвэр гаргах”,”Нотолгоонд
суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх”, “Эмнэлзүйн ур чадвар эзэмших арга зарчмаас суралцах арга
барил эзэмшүүлэх” талаар ойлголт өгөхийг зорилоо.
Бүлэг бүр “Learning café” аргаар даалгаврыг гүйцэтгэн асуудал бүрт суралцагч нэг бүрийн оролцоог хангаж,
санаа бодлыг тусгасан.
Бүлгийн ажлын даалгаврууд:
Нэгдүгээр
даалгавар:
1.Эмнэлгийн
тусламж үйлчилгээний явцад иргэдийн зүгээс гаргаж буй алдаа
2. Эмч нарын
зүгээс гаргаж буй алдаа
3.Удирдлагын
зүгээс гаргаж буй алдаа
4.Сувилагч,
тусгай мэргэжилтэн, асрагч нарын зүгээс гаргаж буй алдаа
5.Бүтэц,
зохион байгуулалтын алдаа
Хоёрдугаар
даалгавар:
1.Сэтгэлийг
хэрхэн эмчлэх вэ?
2.Үзлэгийн
өрөөний ач холбогдол
3. Эмнэлгийн
мэргэжилтний харилцаа хандлагын шалгуур хуудас гэж юу вэ? Ямар ач холбогдолтой
вэ?
4.Хурлыг яаж
хэрхэн үр дүнтэй хийх вэ?
5 Удирдамж,
стандарт гарын авлагын анхдагч нь юу вэ?
Гуравдугаар
даалгавар:
Сургалтын
дараа байгууллага, орон нутгийн түвшинд ямар ямар ажлуудыг санаачлан хийх вэ?
Сургалтын үр дүн:
-
Сургалтанд
оролцогчдын харилцаа, хандлагын талаар мэдлэг чадвар дээшилсэн
-
Эрүүл
мэндийн байгууллагууд байгууллага, хамт олны түвшинд зохион байгуулах
төлөвлөгөөг боловсруулсан
Сургалтын дараа зохион байгуулах үйл ажиллагаа:
-
Эрүүл
мэндийн төвүүд үзлэгийн өрөөтэй болох
-
Эрүүл
мэндийн газрын дарга, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны даргын
хамтарсан бүтээлч даалгавар гарган хэрэгжүүлэх
-
Иргэдэд
зориулсан ёс зүйн сургалт явуулах
-
Эрүүл
мэндийн боловсрол олгох сургалтуудыг чанаржуулах, орчин үеийн аргуудыг
сургалтад ашиглах гэх мэт
БУЛГАН АЙМГИЙН ЭМНЭЛГИЙН
МЭРГЭЖИЛТНИЙ ЁС
ЗҮЙН САЛБАР ХОРОО
No comments:
Post a Comment