Хульж рашаан сувилалд Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар хамтарсан шалгалт хийлээ

Хульж рашаан сувилалд аймгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын  улсын ахлах байцаагч, эм биобэлдмэл, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид, Эрүүл мэндийн газрын 4 мэргэжилтний  бүрэлдэхүүнтэй 2012 оны 07-р сарын 24-26 өдрүүдэд шалгалт хийв. Шалгалтаар  Эрүүл мэндийн тухай, Байгаль орчныг хамгаалах  тухай, Усны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай,  Хог хаягдлын тухай, Нийгмийн даатгалын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд, Засгийн газрын 2011 оны 311-р тогтоол, Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2003 стандарт болон  холбогдох заавар, журмын  хэрэгжилтийг  шалгаж, өнөөгийн түвшинг тогтоон, эрсдлийн үнэлгээ хийж  хууль тогтоомжийг сурталчлан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
МХЕГ-ын даргын баталсан хяналтын хуудсуудаар шалгахад Рашаан, сувиллын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар 67,2% их эрсдэлтэй,   Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудсаар  18.6% бага эрсдэлтэй, Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах хяналтын хуудсаар  95,9% их эрсдэлтэй,  Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудсаар 59,8% их эрсдэлтэй шалгагдлаа.
 
 Шалгуулагчийн ололттой тал
Рашаан сувилал нь үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, хүчин чадалд тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан барилга байгууламжтай, чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Орон нутгийн 6-10 хүнийг түр ажлын байртай болгосон. Хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тусгасан.
Тус  рашаан сувилал нь бохирын  шугамын асуудлыг шийдэж, 30 тн-ын багтаамжийн цооногтой  болсон.
 Шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан нөхцөл
 
 1. Тусламж үйлчилгээний чанарт дотоодын шалгалтыг тогтмол хийж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллаагүй, дотоод хяналт тавих чанарын албагүй, чанарын албаны дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөгүй, чанар сайжруулах арга хэмжээг  авч хэрэгжүүлээгүй,  дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамгүй, дотоод хяналтын нэгж  томилоогүй байгаа нь Засгийн газрын 2011 оны 311-р тогтоол, Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06/25 дугаарын хамтарсан тушаалаар батлагдсан журамыг
2. Статистик мэдээ, тайланг сар, улирал, жилээр гаргаж дүн шинжилгээ хийж  үйл ажиллагаандаа тусган, холбогдох газарт хүргүүлээгүй нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34-р тушаалын 1,2-р хавсралтыг
3. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллаагүй, эмнэлгийн мэргэжилтэн мэргэжил, ур чадвараа  дээшлүүлээгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3, 28.4.6 заалтууд мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 36.1 дахь “Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн аргаар  оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг
4.Сувиллын багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлтгүй, багаж, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, тохируулах, засварлах, ажиллуулах болон аюулгүй ажиллагааны заавар бүхий техникийн бичиг баримтгүй, стандартын В1, В2, В3, В4 хавсралтуудад заагдсан багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй  байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.5 заалт, Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2003 стандартын 15.2, 15,3, 15.4 заалтуудыг
5.Чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээний журмыг мөрдөж ажиллаагүй, рашаан, сувилалд илгээх бичиг, сувилуулагчийн  түүх  хэрэглээгүй байгаа нь ЭМС-ын 2012 оны 247-р тушаалаар батлагдсан журмыг  
6. Рашаан сувиллын дотоод халдвараас сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгүй, хариуцсан ажилтангүй, халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөгүй байгаа нь ЭМС-ын 2010 оны 165-р тушаалын 2-р хавсралтыг
 7.Эмнэлгийн ажилтны гар халдваргүйтгэлд спиртэнд суурилсан халдваргүйтгэх бодис хэрэглээгүй байгаа нь   ЭМС-ын 2010 оны 165-р тушаалын  4-р хавсралтыг 
8. Шаардлага хангасан хог хаягдлын байргүй,  хог хаягдлыг ангилан ялгах ууттай боловч буруу ашигласан, техник үзүүлэлтийн шаардлага хангасан хогийн саваар бүрэн хангагдаагүй, таних тэмдэггүй  байгаа нь ЭМС-ын 2011 оны 158-р  тушаалыг
9. Ариутгалын бодисын нөөцтэй боловч баталгаагүй, шинжилгээний дүгнэлтгүй байгаа нь Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2003 стандартын 17,  ЭМС-ын 2010 оны 165-р тушаалын  4-р хавсралтыг
10. Халдварын эрсдэлд өртсөн үед авах арга хэмжээний бэлэн байдал хангагдаагүй,  энэ талын мэдлэг хангалтгүй байгаа нь ЭМС-ын 2010 оны 165-р тушаалын 4-р хавсралтыг
11. Хөдөлмөрийн гэрээг ажилтан бүртэй байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 заалтыг
12. Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээг тусгаагүй нь мөн хуулийн 21.1.3 заалтыг
13. Долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг үнэн зөв тооцон олгоогүй нь мөн хуулийн 48.3.4 заалтыг,
14.  Ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг гаргаагүй нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3, Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй нь мөн хуулийн 125.1 заалтуудыг,
15. Хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1 заалтыг
16. Ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр өгөөгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ажлаас халагдсан өдөрт нь өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 заалтыг
17. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь  хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй./, нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажуулалтыг хийгээгүй нь мөн хуулийн 46.2 заалтыг
18. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх авсан иргэн, аж ахуйн нэгжтэй  гэрээ байгуулаагүй нь Хог хаягдлын тухай хуулийн 9.2.6 дахь заалтыг
19. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй, рашаан орчмын хөрс, усны дээжийг шинжилгээнд хамруулаагүй нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.6, 9.7 дахь заалтыг
20.Рашааны ариун цэврийн болон энгийн хамгаалалтын бүсийг  тэмдэгжүүлээгүй нь “Рашааныг ашиглах, хамгаалах журам”-ын 4.2 дахь заалтыг
21.Рашааны чанар, найрлагыг улирал тутамд өөрийн хөрөнгөөр шинжилгээнд хамруулаагүй нь “Рашааныг ашиглах, хамгаалах журам”-ын 5.8 дахь заалтыг
22. Хоол үйлдвэрлэлийн газарт ариун цэврийн дүрэмгүй нь “Хүнсний тухай ” хуулийн 16.1 /хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн баталсан дүрэмтэй байна. / заалтыг
23. Хоолны газрын өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, ариутгалын график байхгүй нь “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946:2005 стандартын 5.4.1 /Хоолны газрын өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, ариутгалын графиктай байна./ д заасныг  тус тус зөрчиж байна.
Зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл: Рашаан, сувилалын үйл ажиллагааг явуулж байгаа удирдлагуудын хууль эрхийн болон мэргэжлийн мэдлэг дутмаг,  хууль тогтоомж, дүрэм журмыг  судлаагүйгээс зөрчил гарч байна.
 Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгсөн байдал
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 27 заалттай  албан шаардлага өглөө. 2011, 2012 онд ажилласан ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр 1 актаар 619.2 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Шалгалтын явцад 7 хүнд  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч Эрүүл мэндийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Хог хаягдлын тухай, Усны тухай, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудаар нийт ажиллагсад сурталчилгаа хийлээ.
Шалгалтын дүнг тус сувиллын удирдлага, ажилтнуудад танилцуулав.

 Дүгнэлт
1. Хульж рашаан сувилал нь барилга байгууламж, материаллаг бааз, зохион байгуулалт, эмнэлгийн багаж, төхөөрөмжийн хувьд бэхэжсэн, рашаан ус, шавар, байгалийн хүчин зүйлийг түшиглэсэн байдал нь рашаан сувиллын үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлсэн байна.
2. Рашаан сувиллын стандартад заагдсан мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ “Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS4621-2008 стандарт, Рашаан, сувилалд эмчлэх өвчний эмчилгээний удирдамж, Сэргээн засах тусламж, үйлчилгээний оношлогоо, эмчилгээний журам, Зонхилон тохиолдох өвчний сэргээн засах оношлогоо, эмчилгээний удирдамж зэрэг холбогдох эрх зүйн баримт бичгийг бүрэн хэрэгжүүлээгүй, сувилуулагчийг хүлээн авахдаа эмчийн үзлэгт хамруулаад сувилуулагчийн түүхийг нээгээгүй, сувилуулагчийн биеийн байдал, эмчилгээний тохирол, үр дүнг хянаж, үзлэгийн тэмдэглэлийг 3 хоног тутамд хөтлөөгүй байна.  
3.Эрүүл мэндийн тухай хуулийн 13.4.5 дахь “ Өвчин, эмгэг, гэмтэл бэртлийн улмаас үүссэн үр дагаврыг арилган хэвийн байдалд оруулахад чиглэсэн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх,  13.4.6 дахь  “Чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг ашиглаж сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх” заалтууд хэрэгжиж байгаа боловч 13.5 дахь “Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээ, эмчилгээ, оношлогоооны журам, өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” заалтын хүрээнд ЭМС-ын 2012 оны 247-р тушаалаар батлагдсан “Чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээний журмыг мөрдөж ажиллаагүй байна.

Мэргэжлийн хяналтын газар

Print Friendly and PDF

2 comments:

  1. хульж гэж хаана байдаг сувилал вэ.

    ReplyDelete
  2. хануйн рашааныг хэлээд байна уу.

    ReplyDelete