"Галзуу өвчний хариу арга хэмжээний чадавхийг сайжруулахад Хүн, мал эмнэлгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сургалт, зөвлөлгөөн явагдаж байна

Булган аймагт 2012 оны 08 сарын 15,16-ны өдрүүдэд "Галзуу өвчний хариу арга хэмжээний чадавхийг сайжруулахад Хүн, мал эмнэлгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сургалт семинар амжилттай зохион байгуулагдаж байна. Тухайн сургалт семинар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, аймгуудын ЗӨСҮТ-ийн дарга нар болон 21 аймгийн Мал эмнэлгийн албаны дарга нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна. 

   Сургалт семинарын үйл ажиллагааны нээлтэнд ЭМЯ-ны дэд сайд Б.Цолмон, Булган аймгийн засаг дарга М.Оюунбат, ДЭМБ-ийн Зөвлөх мэргэжилтэн Луо Депенд, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Отгонбаатар, ЗГХА, МЭҮГ дарга П. Дамдиндорж нар оролцож семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 
Сургалт, семинарын үеэр

ЕХ-ны "Малын эрүүл мэнд" төслийн зөвлөх Найжл Браун хичээл орж буй нь...

"Айрагтай цэнгүүний үеэр"

Цэнгүүний үеэр хөгжөөнт тоглоом тоглолоо

Сургалтанд оролцогчид ..
 БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment