Урилга тараах заавар



Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тараасан умайн хүзүүний хавдрын илрүүлэгт хамрагдах урилгыг зөвхөн 2012 онд үзлэгт хамрагдах 30,33,36,39,42,45,48,51,54,57,60 насны эмэгтэйчүүдэд тараана. 
Урилга Монгол, Казак хэл дээр хэвлэгдсэн. 2012 оны 08 сарын 01-нээс эхлэх умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт орох энэхүү урилгыг гэрийн хаягаар нь хүргэж өгнө. Жич: ПАП-ын шинжилгээнд хамрагдах жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтын дагуу өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах тул урилга олгохгүй. 

Эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн ачааллыг тэнцүүлэх үүднээс үзлэгт орох эмэгтэйг үзлэгийн нас хүрсний дараагийн сард буюу төрсөн өдрийн нь дараагийн сараас үзлэгт хамрагдах урилгыг хүргэнэ.2012 оны 1-8 сард төрсөн өдөр нь болсон эмэгтэйд эмнэлэг, эрүүл мэндийн төв өөрсдийн ачааллыг тэнцүүлэн урилгыг хүргүүлэн, үзлэгээ хийнэ.Өнгөт урилга хүрэлцэхгүй тохиолдолд хараар хэвлэгдсэн урилгыг дахин тараах болно. 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment