Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор
батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх
дарга/захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Булган аймгийн
Хишиг-Өндөр сум дундын эмнэлэг, Хангал, Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгчийн албан тушаалд өрсөлдөх
сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтанд орох иргэн нь Төрийн албаны тухай
хуулийн 10.1, -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн
баталсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд тавигдах шаардлагыг
хангасан байна.
Хоёр. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх
Сонгон шалгаруулалтанд орох иргэний бичиг баримтыг Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс
томилсон сонгон шалгаруулах комисс аймгийн Эрүүл мэндийн газрын 208 тоот өрөөнд
2012 оны 09
дүгээр сарын 24,25 -ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтанд орох иргэн бүртгүүлэхдээ дор
дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн битүүмжилж өөрийн биеэр авч ирнэ.
1.Тухайн сумын Эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлгийг
хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл
2. Төрийн албан хаагчийн анкет
3.Монгол улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар
4.Ажил байдлын тодорхойлолт
5.Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
6.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн наториатаар
гэрчлүүлсэн хуулбар
7. Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13
дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг
гүйцэтгэх дарга/захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2012
оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт Аймгийн Засаг даргын тамгын газарт явуулна.
Харилцах хаяг:
Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөл
Утасны дугаар: 99098274, 99908439
No comments:
Post a Comment