Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног
Хүн төрөлхтний ирээдүйн хөгжил, хувь заяаг тодорхойлогч олон чухал асуудлын нэг нь хүүхэд,
тэдний хөгжил хамгаалал. Тийм ч учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганаар
“Хүүхдэд Ээлтэй Дэлхий Ертөнц” Тунхаглал, үйл
ажиллагааны
хөтөлбөрийг гаргаж, дэлхийн хамтын нийгэмлэг Шинэ мянганы нэгдсэн бодлого, зорилтыг дэвшүүлсэн. Манай орон ч НҮБ-ын энэхүү бодлого, чиглэлийг дэмжин нэгдэж Хүүхдэд ээлтэй Монгол орон болох зорилт дэвшүүлсэн.
Хүүхдийн хөгжил, боловсрол, нийгмийн
оролцоо, эрхийн хамгаалал, амьдралын орчин зэрэг олон талт асуудлыг хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлгүйгээр, Хүүхдэд Ээлтэй Дэлхий Ертөнцийн тухай сэтгэшгүй юм. Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх дэлхий
дахины бодлого нь :
• Хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах,
• 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох
• 6 сартайгаас нь 2 нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ зохистой нэмэгдэл хоолонд оруулах юм.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллоход дэлхий даяар ингэж ач холбогдол өгч байгаа нь үнэхээр зүй ёсны арга хэмжээ бөгөөд хүүхэд анх төрмөгцөө эхийн сүүгээр дамжуулан анхны дархлааг авах ёстой. 2012 онд Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоногийг ”Өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөе” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн зорилт нь :
• Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлуудыг эргэн харах ,
• Улс орнуудын болон олон улсын хэмжээнд гарсан амжилт ололтуудыг тэмдэглэх;
• Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн дэлхийн стратегийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх ;
• Хүүхдийг эхийн сүүгээр хооллох болон нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудал дахь бэрхшээлийг шийдвэрлэх цаашдын арга хэмжээг тогтоох;
• Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого хөтөлбөрт олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэж байна.
Энэ арга хэмжээг 1992 онд олон улсын хэмжээнд анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоо дэлхийн 170 орчим оронд тэмдэглэж байгаагийн нэгэнд Монгол орон зүй ёсоор орж байна. Манай улс 1992 онд анх эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээс хойш 20 жил болж байна. Хүүхдэд ээлтэй эмнэлгийн бодлогыг 1992 оноос манай оронд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо манай орны 180 гаруй эмнэлэг Хүүхдэд ээлтэй эмнэлгийн гэрчилгээг аваад байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

No comments:
Post a Comment