Увс аймгийн Улаангом хотод 2012 оны 8
сарын 8-ны өдөр “Сумын түвшин дэх эрүүл мэндийн анхан тусламж,
үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний тусламжийг Эрүүл мэндийн
анхан шатны тусламжтай интеграцчилах нь” сэдэвт хурал нээлтээ хийлээ.
Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, аймгийн Эрүүл мэндийн газрын
дарга нар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын
сангийн эрүүл мэндийн төслийн ажилтнууд оролцож байна.
Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн
эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай
хамтран хөдөө орон нутгийн хүн амын эрүүл мэнд, амьдралын баталгааг
хангахад нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Төслийг хэрэгжилттэй аймгийн эрүүл мэндийн газрын дарга нар танилцах,
сумын түвшинд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ сайжруулах,
халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны
тусламжтай интеграцчилах сэдвээр харилцан туршлага солилцох нь энэхүү
хурлын үндсэн зорилго юм.
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар хурлыг
нээж хэлсэн үгэндээ шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн тухай” хуулийн
хүрээнд сумын эмнэлгүүдийг орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргаар үзүүлэх чиг
үүрэг бүхий сумын эрүүл мэндийн төв болгон зохион байгуулах үйл
ажиллагаа явагдаж байгаа талаар дурьдаад Эрүүл мэндийн яамнаас хөдөө
орон нутгийн хүн амд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний талаар
баримтлах бодлогын баримт бичиг болох “Сумын эрүүл мэндийн төвийг
хөгжүүлэх” стратегийг хэрхэн хэрэгжүүлэх тухай санал бодлоо хуваалцлаа.
Уулзалт 4 өдөр үргэлжлэх бөгөөд
оролцогсод Увс аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай
танилцаж, харилцах туршлага солилцох юм.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment