НЭГ.
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД
1. 2012
оны эхний 8
сарын
байдлаар 621
эх
төрж 629 амьд
хүүхэд мэндэлж, нийт төрсөн
хүүхдийн 51,0%
нь эрэгтэй, 49,0%
нь эмэгтэй хүүхэд байна.Төрөлт
өнгөрсөн оны мөн үеэс
39 төрөлтөөр
буюу 5,9 хувиар буурсан байна.
2. Амьд төрсөн 629 хүүхдийн
20 нь
буюу 3,2%
нь 2500 гр-аас доош жинтэй
төрсөн байна. Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн хувь 98,1байна.
3. Төрөлт Баян-агт /12/ 54,2%, Бүрэгхангай /1/ 11,1%, Гурванбулаг
/5/ 50%, Дашинчилэн /1/ 20,0%, Рашаант /6/ 30%, Сайхан
/25/
75%,
Тэшиг /15/ 55,5%,
Хутаг-өндөр /7/ 15,4%, Хялганат /2/ 15,4%-иар тус тус буурсан байна.
4. Төрөлт Баяннуур /4/ 44,4%, Бугат /2/ 50%, Могод
/1/ 20%, Хишиг-Өндөр
/1/ 5,5%-иар тус тус нэмэгдсэн байна.
5. 2012 оны эхний 8 сарын байдлаар амьгүй
төрөлт Нэгдсэн эмнэлэгт 2
бүртгэгдсэн нь нийт төрөлтийн 0,3 хувийг эзэлж байна.
6. Гэрийн төрөлтийн 2 тохиолдол бүртгэгдсэн нь Хангал суманд 1, Нэгдсэн
эмнэлэгт 1 гарсан байна.
7. Эхний 8 сард перинаталь эндэгдлийн 7 тохиолдол
бүртгэгдэж , өнгөрсөн оны
мөн
үетэй харьцуулахад 4 тохиолдлоор
буурч,
перинаталь эндэгдлийн түвшин 1000
амьд төрөлтөнд 11.2 байгаа нь улсын дунджаас 3.5 промилээр бага байна.
/Улсын дундаж 14.7/ Перинаталь эндэгдэл НЭ-т 4, Бүрэгхангай суманд 1, Гурванбулаг суманд 1, Хутаг суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
8. 2012 оны эхний 8 сард 1203 жирэмсэн эмэгтэйг шинээр хяналтанд авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 13,7%-иар нэмэгдсэн байна.
Эхний
3 сартай жирэмсний хяналтанд 1120 эмэгтэйг авч, жирэмсний эрт үеийн хяналт 93,1%д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7%-иар нэмэгдсэн байна. Мөн 4-6 сартай
үеийн хяналт 6,3%, 7 ба түүнээс дээш сартай үеийн хяналт 0,6%-ийг эзэлж байна.
9. Хяналтанд авсан жирэмсэн эмэгтэйчүүдээс цусны шинжилгээнд 1046 хүн
хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 11,7%-иар нэмэгдэж, цусны
шинжилгээнд хамрагдалт 86,9 хувьтай
байна.
10. Цусны
шинжилгээнд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс цус багадалттай жирэмсэн 35 бүртгэгдэж, 3,3 хувийг эзэлж байна.
11. 0-1
насны хүүхдийн эндэгдэл
оны
эхний 8
сарын
байдлаар 12
тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 33,3%-иар буюу 3
тохиолдлоор нэмэгдэж, амьд төрсөн 1000
хүүхдэд 19.0 байгаа нь улсын
дунджаас 3.4
промилээр
өндөр байна. /Улсын дундаж 15.6/ 0-1 насны хүүхдийн эндэгдэл Бүрэгхангай суманд 1, Гурванбулаг суманд 1, Рашаант суманд 2, Сайхан суманд 2,
Хишиг-өндөр суманд 1, Хутаг суманд 1, Нэгдсэн эмнэлэгт 4 тохиолдол
бүртгэгдсэн.
12. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл энэ оны эхний 8 сарын байдлаар 13 тохиолдол бүртгэгдсэн байна. /2011 оны мөн үед 11
тохиолдол байсан/ 0-5
хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 20.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад 1.4 промилээр нэмэгдсэн
байна. Улсын хэмжээнд 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1000
амьд төрөлтөнд 19.0 байгаа бөгөөд Булган аймагт 20.6 буюу
улсын дунджаас 1.6 промилээр өндөр байна.
13. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 50% нь нярайн эрт
үедээ, 8,3% нь нярайн хожуу үедээ, 41,7% нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэн
байна.
0-1 насны хүүхдийн эндэгдлийн
шалтгааныг авч үзвэл:
ХОЁР. ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ
- 2012 оны эхний 8 сарын байдлаар халдварт бус өвчлөл 9075 тохиолдол бүртгэгдэж, энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2150 тохиолдол буюу 31,0%-иар нэмэгдсэн байна.
- Эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 222 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15 тохиолдол буюу 7,3%-иар нэмэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн нас баралтын 46 тохиолдол буюу 20,7%-ийг эмнэлгийн нас баралт, үүнээс 8 тохиолдол буюу 3,6%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж байна.
- Эмнэлгийн нас баралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 тохиолдол буюу 9,8%-иар буурсан байна.
- Нийт нас баралт Баян-агт 4,т Сэлэнгэ 5, Тэшиг 2, Хангал 1, Хялганат 7 тохиолдолоор буурч, Баяннуур 1, Бүрэгхангай 4, Гурванбулаг 1, Дашинчилэн 10, Могод 2, Рашаант 2, Сайхан 1, Хишиг-өндөр 10, Хутаг 1, Булган сум 2 тохиолдол нэмэгдсэн байна.
- 2012 оны эхний 8 сарын байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 16 нас баралт гарснаас 6 задлан шинжилгээ хийгдсэн . /Эмгэг судлалын 2, шүүх эмнэлгийн 3, амьгүйд 1/ Задлан шинжилгээ 37,5%-тай, оношийн зөрөө гараагүй байна.
- Энэ хугацаанд осол гэмтлийн нас баралтын 26 тохиолдол бүртгэгдэж, үүний 57,7%-ийг зам тээврийн осол, 11,5%-ийг амиа хорлосон, 7,7%-ийг бусдад хорлогдсон, 23,1%-ийг бусад осол эзэлж байна.
7.
Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар хорт хавдар өвчний
улмаас 56
хүн
нас барсан нь нийт нас баралтын 25,2%-ийг эзэлж байна.
8.
Хүн
амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан:
1.
Цусны
эргэлтийн тогтолцооны өвчин
2.
Хавдар
3.
Гадны
шалтгаант нас баралт
4.
Хоол
боловсруулах тогтолцооны өвчин
5.
Мэдрэлийн
тогтолцооны өвчин
ГУРАВ. АМБУЛАТОРИ, СТАЦИОНАРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
- Аймгийн хэмжээнд 2012 оны эхний 8 сард 131524 хүнд амбулаториор үзлэг хийж үйлчилсэнээс 50511 буюу 38.4%-ийг урьдчилан сэргийлэх үзлэг, 63272 буюу 48,1%-ийг өвчний учир амбулаторит , 8343 буюу 6,3%-ийг диспансерийн хяналт, 5047 буюу 3.8%-ийг гэрийн идэвхитэй үзлэг , 4351 буюу 3,3%-ийг гэрийн дуудлага эзэлж байна.
- Сумдын нийт үзлэгийн дотор сумын их эмчийн үзлэг 48,9 %, багийн бага эмчийн үзлэг 23,6%, сумын бага эмчийн үзлэг 12,1%, сумын эх баригч бага эмчийн үзлэг 15,3%ийг тус тус эзэлж байна. Аймгийн төвийн их эмч нарын үзлэг нийт үзлэгийн 24,7%-ийг эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амбулаторийн нийт үзлэг 0,3%-иар нэмэгдэж, сумын их эмчийн үзлэг 5,4%- иар буурсан байна.
- Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар 9369 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 2187 буюу 23,3% нь алсын дуудлага байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 9,3%-иар, алсын дуудлага 9,1%-иар буурсан байна.
- Эхний 8 сард 9028 хүн стационарт хэвтэн эмчлүүлж 72787 ор хоног ашигласан бөгөөд дундаж ор хоног 8.1 байна. Өнгөрсөн оны мөн үеэс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 4,5%-иар нэмэгдсэн байна.
- Өвчтөн илгээх хуудсаар нийт 941 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд сумын эмнэлгээс 621 буюу 66%, сум дундын эмнэлгээс 201буюу 21,4%, харъяаллын бус 119 буюу 12,6%-ийг эзэлж байна.
- Эхний 8 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн халдварт бус суулгалт өвчин 186 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 68 тохиолдлоор буурч, нийт халдварт бус өвчлөлийн 2,0%-ийг эзэлж байна.
- 0-5 насны хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин 913 тохиолдол бүртгэгдэж , өмнөх оны мөн үеэс 411 тохиолдлоор буюу 31,0%-иар буурч, нийт бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн 10,0%-ийг эзэлж байна.
- 2012 оны эхний 8 сарын байдлаар нийт 22895 хүүхэд жинлэсэн бөгөөд үүний 0,4% нь туранхай, 0,4% нь тураалтай, 0,38% нь өсөлтийн хоцрогдолтой хүүхэд байна
- Эхний 8 сарын байдлаар артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэгт 2226 хүн хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 15,6% нь хамрагдсан байна. Үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 44,6%, АГ байж болох 17,8%, онош батлагдсан 24,1% байна.
- Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эрт илрүүлгийн үзлэгт 1686 хүн хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 11,8% нь хамрагдсан байна. Үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 84,7%, ӨҮГ өөрчлөлттэй 7,7%, онош батлагдсан 3,5% байна.
ДӨРӨВ. ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗҮҮЛЭЛТ
1. Аймгийн хэмжээнд 2012 оны
эхний 8
сарын байдлаар
нийт халдварт
өвчний 579 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ноогдох өвчлөл 99.0 байгаа нь улсын
дунджаас 8.0 промилээр бага байна. /Улсын дундаж 107.0/ Халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 64 тохиолдол буюу 10,0%-иар буурсан байна.
2. 10000
хүн амд ноогдох халдварт өвчний гаралт Булган сум /234.5/, Могод /186.0/, Орхон /95.4/, Хялганат /90.9/, Бугат
/88.0/ байгаа нь улс, аймгийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна.
3. Нийт
халдварт өвчний 29% нь вируст гепатит, 46,9% нь бэлгийн замаар дамжих халдварт
өвчин, салхинцэцэг 8,9%, арьсны халдварт
өвчин 2,7%, сүрьеэ 8,3%, байгалийн
голомтот халдварт өвчин 1,4%- ийг тус тус эзэлж байна.
4. Вируст
гепатитийн өвчлөл 167 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 28.9 ноогдож байна. Улсын хэмжээнд 2012 оны
эхний 8
сарын байдлаар вируст гепатитийн өвчлөл 10000 хүн амд
16.5
, Булган
аймагт 28.9 байгаа нь улсын дунджаас 12.4 промилээр
өндөр
байна. 10000 хүн амд ноогдох вируст
гепатит өвчний гаралт Могод 156.0, Хялганат 56.4, Булган
сум 32.1, Гурванбулаг 35.2, Хишиг-өндөр 31.8 байгаа нь улс, аймгийн
дунджаас өндөр үзүүлэлттэй байна.
5. Салхинцэцэг
өвчний 52 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 8.9 ноогдож байна. Өвчлөл
Гурванбулаг 2, Тэшиг 4, Булган суманд 42 тохиолдол бүртгэгдсэн байна.
6. Бэлгийн
замаар дамжих халдварт өвчний 272
тохиолдол бүртгэгдсэнээс 69,8%-ийг трихомониаз, 11,4%-ийг тэмбүү, 18,7%-ийг
заг хүйтэн өвчин эзэлж байна.
7. 10000
хүн амд ноогдох трихомониаз өвчин Булган сум /91.6/, Орхон /45.9/, Бугат /38.5/
Сайхан /35.6/ сумдад хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Баяннуур, Рашаант, Хангал
сумдад өвчлөл бүртгэгдээгүй байна.
8. Заг хүйтэн 51 тохиолдол /10000 хүн амд 8.7/
бүртгэгдсэнээс Булган суманд 37 тохиолдол байгаа
нь өндөр үзүүлэлттэй байна.
9. Тэмбүү 31 тохиолдол
бүртгэгдсэн ба Булган сум 17, Бугат 5, Орхон 1, Сайхан 3, Хишиг-өндөр 3, Хутаг
1 тохиолдол гарсан байна.
10. Урьдчилан
сэргийлэх тарилга 100,0 хувьтай, өнгөрсөн оны мөн үеэс 0,5%-иар нэмэгдсэн байна.
ТАВ. ӨРХИЙН
ЭМТ БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН
ЭМНЭЛГҮҮДИЙН
ТУСЛАМЖ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ
1.
Өрхийн эмнэлгүүд 2012
оны эхний 8 сарын байдлаар 10900 хүнд
амбулаториор үзлэг хийж үйлчилсэн байна. Нийт үзлэгийг төрлөөр нь авч үзвэл:
-урьдчилан сэргийлэх үзлэг- / 4198 / 38,5%
-өвчний учир үзлэг- /
4973 / 45,6%
-идэвхитэй хяналт- /
685 / 6,3%
-гэрийн
идэвхитэй- /
706 / 6,5%
-гэрийн
дуудлага- /
338 / 3,1%-ийг тус тус эзэлж байна.
2.
2012
оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 5
эмийн
сан 34888 хүнд
үйлчилж, 110845,0 мянган
төгрөгний эм, эмийн бүтээгдэхүүн борлуулсан байна.
3.
Хувийн хэвшлийн 9 эмнэлэг 8345 хүнд амбулаториор үзлэг хийж, 4 эмнэлэг 1567 хүн
хэвтүүлэн эмчилж 12036 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,7
байна.
ДҮГНЭЛТ:
- Аймгийн хэмжээнд 2012 оны эхний 8 сарын байдлаар халдварт өвчний 579 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 64 тохиолдол буюу 9,9 хувиар буурч, 10000 хүн амд ноогдох өвчлөл 99.0 байгаа нь улсын дунджаас 8.0 промилээр өндөр байна. /Улсын дундаж 107.0/ 10000 хүн амд ноогдох халдварт өвчний гаралт Булган, Могод, Орхон, Хялганат, Бугат сумдад улс аймгийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна
- Вируст гепатитийн өвчлөл болон бэлгийн замаар дамжих халдварт зарим өвчин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа боловч тууштай буурахгүй байна.
- Перинаталь эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөнд 11.2 байна. Амьгүй төрөлт нийт төрөлтийн 0,3%-ийг эзэлж байна.
- 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдол буюу 33,3%-иар нэмэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 19.0 промиль байгаа нь улсын дунджаас 3.4 промилээр өндөр байна.
- Амбулаторийн нийт үзлэгийн дотор урьдчилан сэргийлэх үзлэг болон идэвхтэй хяналтын үзлэгийн эзлэх хувь бага байна. /урьдчилан сэргийлэх үзлэг 38,4%, идэвхтэй хяналтын үзлэг 6,3%
- Осол гэмтлээр нас барагсдын 11,5% нь амиа хорлосон, 57,7% нь зам тээврийн ослоор нас барсан байна.
- Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар хорт хавдар өвчний улмаас 56 хүн нас барсан нь нийт нас баралтын 25,2%-ийг эзэлж байна.
- Улс орон даяар 2012 оны 4-р сараас эхлэн зохион байгуулагдаж байгаа халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн явц аймгийн хэмжээнд хангалтгүй байна. Могод, Хишиг-өндөр, Гурванбулаг, Баян-агт сумдад халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг хийгдэхгүй байна.
No comments:
Post a Comment