Залуучуудын өдөрлөгт "ХДХВ/ДОХ бэлгийн замын халдвараас сэргийлэх " сэдвээр мэдээлэл хийлээ

Булган аймгийн залуучуудын холбооноос залуучуудын  байгууллагын  үйл ажиллагааг  сурталчилах, залуучуудын  идэвхи  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуучуудын өдөрлөгийг 2012 оны 09 сарын 12-15-ны өдрүүдэд “Булганы залуус 2012” –нэрийн дор амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагаанд Булган аймгийн 16 сумын 200 гаруй залуучуудын төлөөлөл оролцсоноос гадна Булган аймгийн ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, засаг дарга М.Оюунбат,  УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бие төлөөлөгч Д.Дамба, Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Булган аймгийн ардчилсан намын дарга н.Эрдэнэбат, “Булган энержи” группын ерөнхийлөгч Б.Батсайхан нарын хүндэт төлөөлөгч уригдан оролцож, залуучуудын байгууллагын ажил үйлсэд амжилт хүсэн, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.  

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа "ХДХВ/ДОХ бэлгийн замын халдварт өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх"  сэдвээр залуучуудад мэдээлэл хийж,  харилцан ярилцлаа.

                             БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment