Сэлэнгэ суманд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” үзүүлэх сургууль боллоо


Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Сулэнгэ сумын ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, ЭМТ-тэй хамтран 2012 оны 09 сарын 20-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” хойд бүсийн үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Үзүүлэх сургуульд Хутаг-Өндөр сум дундын эмнэлэг, Сайхан, Баян-Агт, Тэшиг, Хангал, Хялганат, Бугат, Могод, Гурванбулаг сумын засаг дарга, эрүүл мэндийн төвийн  дарга эрхлэгч, сувилахуйн менежер, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч, нягтлан бодогч нийт 62 хүнийг хамруулсан байна.  

Үзүүлэх сургуулийг ЭМГ-ын дарга С.Нарантуяа нээж үг хэлэв. Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ сумын эрүүл мэндийн сайн дурын туслагч нар хийн дасгал хийсэн, нээлтэнд оролцож буй нийт иргэдийг оролцуулан “Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-ийг  хийж сурталчилсан нь зэрэг нь тухайн үзүүлэх сургуулийн онцлог ажил байлаа.  
ХИЙН ДАСГАЛ
АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
  
Хойд бүсийн сумдын Эрүүл мэндийн төв, СДЭ-ийн төлөөлөгчид Улсын тэргүүний сумын ЭМТ, Нийгмийн эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Тухайн үзүүлэх сургуулийн үеэр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж “Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чанар” сэдвээр Эрүүл мэндийн газрын дарга мэдээлэл хийсэн бол Сэлэнгэ сумын Засаг дарга Д.Насандулам сумын “Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа”, НЭМСЗ-ийн дарга, ЭМТ-ийн дарга нар “ Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдвээр тус бүр 5 минутын мэдээлэл хийж,  хэлэлцүүлэгт оролцсон байна. Үзүүлэх сургуулиас оролцогчдоос “Зөвлөмж” гарсныг, сумдын ЭМТ-ийн дарга эрхлэгч нарт хүргүүлж байна. /Үзүүлэх сургуулийн зөвлөмжийг ЭНД дарж үзнэ үү/  
  
            Сумын залуучуудын талбайд  эрүүл мэндийн газрын ажилчид Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Эмийн зохистой хэрэглээ, Халдварт бус өвчин, Сургалт сурталчилгаа, Цусны даралт үзэх  зэрэг 5 өртөө ажиллуулан  нийт 150 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн “ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯЛАГ” саналын хайрцгийг аялуулан  “Эмнэлгийн тусламжийн үйлчилгээний чанар юунаас эхлэдэг вэ?” санал асуулгыг  нийт 192 иргэнээс  авсан байна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment