“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” үзүүлэх сургуульд оролцогсдоос гаргасан зөвлөмж

Нийгмийн  эрүүл  мэндийн тусламж  үйлчилгээ нь  зөвхөн  эрүүл  мэндийн  салбарын  төдийгүй   салбар  хоорондын  болон байгууллага, олон нийт, иргэд, хувь хүний хамтын ажиллагааны  үр дүнд бий болох цогц үйл ажиллагаа билээ.
            Аймгийн хэмжээнд  2012 оны эхний 8 сарын байдлаар халдварт өвчин  579 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 99,0 промиль байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй 8,0 промиллээр өндөр байна. Мөн халдварт бус өвчний өвчлөл 2012 оны эхний 8 сарын байдлаар 9075 тохиолдол бүртгэгдэж энэ нь өнгөрсөн мөн оны үетэй харьцуулахад 2150 тохиолдол 31,0%-иар нэмэгдэж, эрт илрүүлэх үзлэг аймгийн хэмжээнд 10-20% -тай явагдаж байна.
Нийгмийн  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээг  хүн  амд тэгш  хүртээмжтэй  хүргэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх, эрүүл  орчин  бүрдүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл  мэндийн  боловсрол  эзэмшүүлэх, эрүүл мэндээ хянах боломж олгох, дэмжихэд чиглэсэн  бодлогын хэрэгжүүлэн, эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллах шаардлага   бидний өмнө тулгаран гарч  байна.
  Орон нутагт  Сайн дурын туслагч нарын оролцоог нэмэгдүүлж, салбар дундын хамтын ажиллагааг дэмжин,  эрүүл зан үйлийг төлөвшүүлэн, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд чанартай хүргэж   буй Сэлэнгэ суманд зохион байгуулагдсан үзүүлэх сургуульд оролцогчдоос  доорхи зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
1.   Сумдын  НЭМСЗөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тэргүүний үйл ажиллагаатай НЭМСЗ-ийг шалгаруулах
2.  Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, хувь хүн, гэр бүл хамт олны оролцоог нэмэгдүүлэх
3.   Сумдын эрүүл мэндийн төв,Сум дундын эмнэлэг, багийн эмнэлгийг бэхжүүлж чадавхийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих замаар эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар, тэгш  хүртээмжийг хангах.
4. Сайн дурын туслагч нарын оролцоог нэмэгдлүүлж, урамшууллын механизмыг боловсронгуй болгох
5.    Хүн амыг унд ахуйн цэвэр усаар хангаж, булаг шандны эхийг хашиж хамгаалах
6.   Хот суурийн газрын нийтийн эзэмшлийн газрыг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх,цэвэрлэх замаар хүн амын дунд  эрүүл цэвэр орчныг бүрдүүлэх
7.    Сумын хүн амын 50% -ийг стандартын шаардлага хангасан бохир усны цооног, бие засах газартай болгох
8.  Ахуйн болон үйлдвэрлэлээс гарч буй ердийн, хатуу хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, булшлах технологийг боловсронгуй болгох, хөрсийг бохирдлоос хамгаалах
9.  Ажлын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон болох хөдөлгөөнийг өрнүүлж үйл ажиллагааг бүх талаар  дэмжих
10. Гэр бүл, хамт олон, хувь хүнд зөв зан үйл, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх,хорт зуршлаас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
11.  Эрүүл аж төрөх хэв маягийг хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшүүлж,зөв хооллох дасгал  хөдөлгөөнийг  дэмжсэн  орчинг  бүрдүүлэх
12. Хүн амыг чанарын баталгаатай  зайлшгүй шаардлагатай эмээр хангаж, хөнгөлөлттэй эмээр үйлчилэх
13.  Эмийн эргэлтийн сангийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
14. Хүн амын дунд эмийн зохисгүй хэрэглээг бууруулж, эмийн бус эмчилгээний аргыг дэлгэрүүлэх

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment