“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах тухай ажлын удирдамж


НЭГ. ЗОРИЛГО
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 90 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын  297 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой
ХОЁР. ЗОРИЛТ
  1. Эрүүл мэндийн байгууллага бүр салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагааг сум, орон нутгийн иргэд, байгууллагад сурталчилан мэдээлэх,
  2. Үйлчлүүлэгчдийн санаа бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, Засгийн газар, аймаг,  орон нутгийн бодлого болон байгууллагын  шийдвэрт тусган хэрэгжүүлэх
  3. “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахдаа олон нийтийн санал, зөвлөмжийг хурал цуглаан, нийтийг хамарсан болон ганцаарчилсан уулзалт, утас, саналын хуудас, хайрцаг, телевизийн нэвтрүүлэг зэрэг уламжлалт аргын зэрэгцээ шинэлэг арга,  хэлбэрийг санаачлан зохион байгуулах
  4. Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, хавдрын эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийх, эмчлэн эрүүлжүүлэх, “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд зохион байгуулж буй шүдний өвчтэй илэрсэн хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх ажилд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
ГУРАВ. ХУГАЦАА
2012 оны 10 сарын 19-ны өдөр

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ
Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд

ТАВ.ТАЙЛАГНАХ ХУГАЦАА
“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан тухай дэлгэрэнгүй илтгэх хуудас, хүснэгтээр гаргасан мэдээ, Засгийн газар болон аймагт уламжлах саналын жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр 2012 оны 10 сарын 20-ны өдөр ЭМГ-т яаралтай ирүүлнэ.Эрүүл мэндийн салбарын нэгдсэн тайланг Аймгийн ЗДТГ-т 2012 оны 10 сарын 22-ны дотор хүргүүлнэ.

Тайланг доорхи маягтын дагуу ирүүлнэ.


УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment