Хялганат тосгон, Сайхан сум, "Сайхан овоо" нүүрсний уурхайн Эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийлээ

2012 оны 9, 10-р саруудад Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  01/79, 01/87 тоот удирдамжийн  дагуу хийсэн хяналт шалгалт нь  Хялганат тосгоны “Эрүүл мэндийн төв”, Сайхан сумын “Эрүүл мэндийн төв”, “Сайхан овоо”  нүүрсний уурхайн “Эрүүл мэндийн төв”- ийн 2010-2011 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Монгол улсын санхүү төсвийн холбогдолтой хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд  чиглэгдсэн. 

 
Шалгалтаар: Хялганат тосгон “Эрүүл мэндийн төв”:

·          2010 онд улсын төсвөөс 124809,9 мянган төгрөг, өөрийн орлогоос 142,8 мянган төгрөгний эх үүсвэрээс цалинд 80866,3 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 9832,3 мянган төгрөгийг зарцуулсан. Түлш халаалтын зардалд 4963,0 мянган төгрөг, эмийн зардал 2181,6 мянган төгрөг, бичиг хэрэгт 1333,1 мянган төгрөг, бусад зардалд 637.3 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна. Тус онд төсвийн хөрөнгөөр 1000,0 төгрөгийн  HASEE брендийн комьпютер, “Тогтвортой амьжиргаа-2” төслөөс 10 ширхэг ор 2000,0 мянган төгрөгөөр тус тус авсан  байна.         
·         2011 онд улсын төсвөөс 165504,9 төгрөг, өөрийн орлогоос 143,6 мянган төгрөгний эх үүсвэрээс цалинд 101419,8 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 10908,6 мянган төгрөгийг зарцуулсан. Түлш халаалтын зардалд 4963,0 мянган төгрөг, эмийн зардалд 503,6 мянган төгрөг, тээвэр шатахууны зардал 943,0 мянган төгрөг, гэрэл цахилгааны зардалд 694,5 мянган төгрөг, урсгал зардалд 259,1 мянган төгрөг, хөтөлбөр арга хэмжээний зардал 111,3 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна. 
Сайхан сумын  “Эрүүл мэндийн төв”:

·         2010 онд улсын төсвөөс 130,1 мянган төгрөг, өөрийн орлогоос 50,9 мянган төгрөгний эх үүсвэрээс цалинд 78946,6 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 8439,9 мянган төгрөг, бараа үйлчилгээний урсгал зардалд 37922,4 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.
·         2011 онд улсын төсвөөс 152527,1 мянган төгрөг, өөрийн орлогоос 1392,7  мянган төгрөгний эх үүсвэрээс цалинд 93509,8 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 10135,2 мянган төгрөг, бараа үйлчилгээний урсгал зардалд 46181,9 мянган төгрөгийг тус тус зарцуулсан. 

“Сайхан овоо” нүүрсний уурхайн “Эрүүл мэндийн төв”: 

·         2010 онд улсын төсвөөс 25138,8 мянган төгрөгний эх үүсвэрээс цалинд 15842,8 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1802,1 мянган төгрөг, бараа үйлчилгээний урсгал зардалд 6688,1 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна. 
·         2011 онд улсын төсвөөс 14240,2 мянган төгрөгний эх үүсвэрээс цалинд 9181,9 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 875,4 мянган төгрөг, бараа үйлчилгээний урсгал зардалд 4182,9 мянган төгрөгийг тус тус зарцуулсан.

Илэрсэн зөрчил: Хялганат тосгоны “Эрүүл мэндийн төв”:

·         “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 7.7-д заасан анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно заалтыг зөрчин бэлэн мөнгө олгох баримтаар бичиг хэрэг, томилолт, бараа материал, эмийн зардалд нийт 313700 төгрөгийг даргын цохолтгүйгээр бэлнээр гаргасан, 2011 оны 2, 7, 8, 9-р  саруудын цалин тавьж олгосон баримтанд гарын үсгийн бүрдэл дутуу зэрэг зөрчлүүд илэрлээ.
·         “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 1-дэх /Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл, 20.1-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна/ заалтыг зөрчин 1158580 төгрөгийн бараа материал авснаас 115858 төгрөгийн татвар суутгаагүй  зөрчил илэрлээ.

Сайхан сумын “Эрүүл мэндийн төв”, “Сайхан овоо” нүүрний уурхайн “Эрүүл мэндийн төв”:

·         Сайхан сумын “Эрүүл мэндийн төв”-ийн 2011 онд хэвтэн эмчлүүлэгчидэд олгосон хоолны материалын тооцоог 88.6 мянган төгрөгийн материалаар илүү зарцуулсан нь  “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 7.1-д заасан анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно заалтыг зөрчсөн байна.
·         Нийт 25 ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтрийг шалгахад цалин хөлсний бичилтийг 2012.06 сараас хойш хийгээгүй, зарим ажилчдын ажил албан тушаалын өөрчлөлтийг бичиж баталгаажуулаагүй байгаа  нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн  46.2-д /ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй./ заасныг зөрчсөн  байна.
·          “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 1-д заасан /Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл, 20.1-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна/ заалтыг зөрчин 816585 төгрөгийн хүнсний материал авснаас 81658 төгрөгийн татвар суутгаагүй  зөрчил илэрлээ.

Ололттой тал: 
Хялганат тосгон ”Эрүүл мэндийн төв”:

·         Санхүүгийн тайлан балансыг цаг хугацаанд гаргаж тушаасан. Материалын тайлан, эмийн тайлан, харилцах, агуулахын бүртгэл, зэрэг анхан шатны баримт бичгийг бүрэн хөтөлсөн байна.
·         Дотоод хяналт шалгалтын ажилтан томилж, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
·         Ажиллагсадын ажлыг улирал бүр дүгнэж урамшуулал олгож, хоолны хөнгөлөлтийг 2011 оноос өгч эхэлсэн  байна.
·         Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж хуримтлалын сангаас 380000 төгрөгийн буцалтгүй тусламж 1 ажилтанд үзүүлэн байна.

Сайхан сумын “Эрүүл мэндийн төв”, “Сайхан овоо” нүүрсний уурхайн “Эрүүл мэндийн төв”:

·         2010, 2011 онд санхүүжилтийг төсвийн хувиарлалтын дагуу зарцуулсан байна. Санхүүгийн тайлан балансыг цаг хугацаанд гаргаж тушаасан.
·         Шатахуун, цалин, томилолтын зардлыг төлөвлөгөөний дагуу зарцуулсан байна.

Авсан арга хэмжээ:
Шалгалтаар  илэрсэн  зөрчилд улсын байцаагчийн 3 заалттай 3 акт 286209 төгрөгийн төлбөр тогтоож, 2 заалттай 2 албан шаардлага өгсөн. Ажил хариуцсан 6 албан тушаалтанд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуууль, “Хөдөлмөрийн тухай” хуулиудаар  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. 

Цаашид авах санал
1.      Санхүүгийн ажилтнуудын хууль эрхийн  мэдлэгээ байнга дээшлүүлж ажиллах
2.      Дотоодын хяналтыг тогтмолжуулахын зэрэгцээ “Нягтлан бодох бүртгэл”-ийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгож мөрдөх

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч  М.Сэржмядаг

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment