Сум дундын эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга эрхлэгч нарт

Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн өвчин судлалын сектор 2011 оноос “Мэдрэлийн удамшлын өвчний молекул-генетикийн судалгаа”-г эхлүүлээд байна. Энэхүү судалгаагаар Монгол орны 15 аймгийн хүн амын дунд мэдрэлийн удамшлийн өвчнийг илрүүлэх эпидемиологийн тандалт судалгааг хийж, 20 шахам нэршлийн МУӨ илрүүлээд байна. Манай аймаг тус судалгаанд 2012 онд хамрагдаж байгаа тул сум бүр өөрийн орон нутагт   мэдрэлийн удамшлийн өвчнийг илрүүлэх судалгааг эхний шатанд хийж, дараагийн шатлалын судалгааг  АУХ-ийн  Мэдрэлийн өвчин судлалын сектор хийх юм.

         Мэдрэлийн удамшлын өвчнийг илрүүлэх шинж тэмдэг болон өгүүлэмжтэй, сэжигтэй гэж үзэж байгаа хүмүүс:

  • Булчингийн хатангиршил: Туранхай, дээд, доод мөчдүүд, их бие, нүүр хүзүү хэсгээр булчин нарийсч булчин хатангиршлын шинж илэрсэн.
  • Булчингийн хүч сулралын шинж: Гараа өргөж чадахгүй байх, барьсан юмаа алддаг, товчоо товчилж чаддаггүй, амархан бүдэрдэг, суугаагаас босохдоо юмнаас тулж түшиж босдог, өлмий эсвэл өсгийй дээрээ явж чаддаггүй, дуу хоолой гуншаа, сууж босох, шатаар өгсөхөд бэрхшээлтэй байдаг, үе үе бүх биеийн булчин сулардаг г.м
  • Биеийн байрлал: Хэвтрийн, суумгай, таягтай явдаг г.м
  • Явдал, алхааны өөрчлөлт: Хөлөө дээр дээр өргөж явдаг, гуйвж явдаг, хайчлах маягтай явдаг, 2 тийш ганхаж явдаг г.м
  • Удамд нь дээрх мэдрэл-булчингийн шинжтэй хүн байсан эсэх
  • Ойрын ах дүү, хамаатан саданд ижил төстэй хүмүүс байдаг эсэх

         Дээрх шинж тэмдгүүд болон өгүүлэмжтэй хүмүүсийг хавсралт хүснэгтийн дагуу бүртгэн авч цаасан болон цахим хэлбэрээр, хэрэв өвчтэй болон сэжигтэй хүмүүс байхгүй бол манай суманд өвчлөл байхгүй гэсэн албан бичгийг СДЭ, СЭМ-ийн төвийн дарга нар тамгаа дарж баталгаажуулан 2012 оны 10 сарын 10-ны дотор ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтэст явуулна уу.

Судалгааны маягтыг ЭНД дарж үзнэ үү

                                              ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment